Monday, April 27, 2009

Чарльз Дарвин-Дарвинизм-Эргэцvvлэл

Copy past буландаа энэ удаа дараах нийтлэлийг тавилаа.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1152228

2009 онд энэ мянганы аугаа их эрдэмтний нэг Ч.Дарвины мэндэлсэний 200 жил, тvvний vндэслэсэн эволюцийн онолын 150 жилийн ойг дэлхийн соёлт хvн тєрєлхтєн тэмдэглэж байна. Дунд сургууль тєгссєн хэн боловч энэ хvний нэр алдрыг тєдийгvй онол, сургаалийн vндсийг нь мэдэх билээ. Аугаа их эрдэмтний мэндэлсэн, онол сургаалиа боловсруулсны тvvхт ойн жилийг тохиолдуулан эргэн санаж, эргэцvvлэн бодсоноо эрхэм уншигч авхай тантай хуваалцъя.
Хураангуй.
Ч.Дарвины эволюцийн онолын ач холбогдлыг vнэлэхийн зэрэгцээ, амьдралын тvvхэн хувьсах хєгжлийн тухай асуудалд єнєєгийн олон ургальч vзэл, шинжлэх ухааны шинэхэн ололт нээлтийн хандлага, чиглэлийг харгалзах нь хувь хvний танин мэдэхvйн хєгжилд тєдийгvй нийгмийн vзэл бодлын тєлєвшилтєд онцгой чухал нєлєєтэй юм.

Ч.Дарвины тухай.
Байгаль судлагч, амьд байгалийн тvvхэн хувьсах хєгжлийн тухай материалист сургаалийг боловсруулсан Чарльз Роберт Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэн хотод тєржээ. Эцэг Роберт Эразм Дарвин нь эмнэлгийн талын нилээд єргєн мэдлэг, туршлагатай, эх Сусанна Веджвуд нь чинээлэг айлаас гаралтай євєг эцэг Эразм Дарвин нь эмч, байгаль судлагч, яруу найрагч хvн байв. Ч.Дарвин дунд сургуулиа тєгсгєєд Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн тэндээ хоёр жил суралцаад Кембриджийн их сургууль уруу шилжин сурчээ. Их сургуулиа тєгсєнгvvт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлагчаар оролцох болж "Бигль" хєлєг онгоцоор таван жил vргэлжилсэн урт судалгаа хийж, 1836 онд эргэн иржээ. Дэлхий тойрсон аялал, залуу Дарвины vзэл бодолд онцгой нєлєєлж, амьд байгалийн тvvхэн хувьсах хєгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нєр их ажлынх нь урам зоригийг єгсєн байна. 1842 онд эрvvл мэндийн байдлаас Лондонгоос нvvн, ойролцоох Даун хотод шилжин суурьшиж, тэндээ насан туршаа амьдарч, экспедицийнхээ явцад цуглуулсан ургамал, амьтны аймгийн эртний болоод тухайн vед vл мэдэгдэж байсан асар их олдвор, геологийн эрдэс, чулуулгаа судлан шинжилжээ.1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлvvлж тvvндээ ємнєд Америк болон арлын олон янзын амьтад, тvvний дотроос Галапагоссын арлаас олсон гvрвэл, яст мэлхий, ээрvvл хошуут шувуу зэргийн тухай анх удаа шинжлэх ухаанд мэдээлсэн байна.Тэрчлэн энэ бvтээлдээ геологийн асуудал, ємнєт Америкийн индейчvvд, хар арьстнуудын нийгэм-улс тєрийн амьдралын байдлыг хvртэл тусгажээ. Тэрээр 1837 оноос зvйлийн vvслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Тvvний гол vзэл санаа бvрэлдэх, эцсийн дvгнэлт тодорхойлолтоо гаргах ажил vндсэндээ хорин жил vргэлжилж 1859 онд "Байгалийн шалгарлын замаар зvйл vvссэн буюу амьдралын тєлєє тэмцэлд ивээгдэгч vvлдэр мэнд vлдэх нь" гэсэн суут бvтээлээ 50 насандаа бичиж дуусгажээ. 1859 оны 11 дvгээр сарын 24-ны єдєр1250 ширхэг хэвлэгдсэн энэ ном нь єдєртєє борлогдсон гэдэг билээ. Тэр єдрєєс хойш дэлхийн олон хэл дээр хэвлэгдэж сонгодог бvтээлийн нэг болсон юм. Ийнхvv Чарльз Дарвин нь байгаль судлагч ухаантан мэргэд, эрдэмтэд тєдийгvй, жирийн хvмvvсийн бодол санааг эзэмдэж ирсэн, тайлбарлах, зєв хариулахад нэн тєвєгтэй асуудал болох амьд бие буюу амьдралынхєгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу єгсєн юм.

Дарвинизмын тухай.
Дарвины онолд vндэслэсэн амьд байгалийн тvvхэн хувьсах хєгжлийн тухай материалист сургаалыг Дарвинизм гэдгийг мэдэхгvй хvн ховор бизээ. Тvvхэн хувьсах хєгжлийн тухай эволюцийн онол нь орчин vеийн биологийн шинжлэх ухааны бvх салбарын онолын суурь хєрс нь болдог. Орчин vеийн эволюцийн нийлэг онолыг vндэслэгчдийн нэг Ф.Г.Добржанский: "эволюцийн vvднээс авч vзэхгvй биологийн ойлголт гэж юу ч vгvй юм" гэсэн нь vнэхээр амьд байгалийн юмс, vзэгдлийн учир шалтгаан тvvний тvvхэн хєгжлийн зvй тогтолтой холбоотой болохыг хэлжээ. Бидний амьдралын єлгий болсон энэхэн цэнхэр дэлхийд яагаад ийм олон дvрсийн амьтан, ургамал, амьд биес байдаг юм бэ? Тэд єєр хоорондоо тоочиж барашгvй их ялгаатай мєртлєє бас тvvн шигээ гайхмаар адил тєсєєтэй шинжтэй байдаг вэ? Ер нь ургамал, амьтан, хvн юунаас vvссэн юм болоо? Анхнаасаа л ийм байсан юм болов уу?. Ирээдvйд ямар байх бол? зэрэг бодол, гайхшрал, асуулт эрт дээр vеэс, шинжлэх ухаан хєгжсєн эдvгээг хvртэл хvмvvсийн сонирхлыг татсан хэвээр байна. Тийм болохоор Дарвинизм нь хувь хvний vзэл бодолд тєдийгvй нийгмийн сэтгэлгээний тєлєвшилтєд онцгой ач холбогдолтой шинжлэх ухааны сургаал болно.

Дарвинизм цулгуй хєрсєн дээр буй болоогvй. Хvн тєрєлхтний олон vеийнхэн манай дэлхий, тvvний амьдралын хєгжлийн тухай сонирхон тайлбарлаж ирсэн. Ялангуяа 17-18-р зууны олон эрдэмтэд зvйлийн хувьсал, хєгжил / гол тєлєєлєгч нь Ж.Б.Ламарк, дэлхийн геологийн vvслийн / гол тєлєєлєгчид Ч.Лайель, Дж.Геттон/ асуудлаар vзэл санаагаа єргєн дэвшvvлж байсан. Хэдий тийм боловч Ч.Дарвинаас ємнє, амьд биесийн олон сая жил vргэлжилсэн хєгжлийн учир шалтгаан, хєдєлгєгч хvчний механизмыг шинжлэх ухааны баримт, нотолгоонд vндэслэн бодитойгоор тайлбарлаж чадсан эрдэмтэн гараагvй байна. Гагцхvv тэрбээр єєрийнхєє vзэл санааг палентологи /нэн эртний эрмэл амьд биеийн тухай /, жишил анатоми /бие-бvтцийн харьцуулсан судалгаа/, эмбриологи /vр хєврєлийн хєгжлийн тухай/, ангилал зvй, амьтны газарзvй, геологи зэрэг шинжлэх ухаануудын нээлт, баримт тєдийгvй тухайн vеийнхээ хєдєє аж ахуйн практик амжилт, ялангуяа селекцийн шинжлэх ухаануудын ололтод тулгуурлан баталсан.

Тvvний 1859 онд бичсэн "Зvйлийн vvсэл", 1868 онд бичсэн "Гэрийн нєхцєлд амьтан, ургамлын хувьсах нь", 1871 онд бичсэн "Хvний vvсэл ба бэлгийн шалгарал" гэсэн гурван тулгуур бvтээл байдаг бєгєєд тэрээр амьд байгалийн тvvхэн хєгжлийн зvй тогтлыг дээрх бvтээлvvддээ нарийвчлан тайлбарласан билээ. Гэвч Дарвины онолд амьд биеийн хувьсал, хєгжлийн тухай шийдэж чадаагvй олон асуудал vлдсэн. Эволюцийн онол бvхнийг шийдэж, тєгс болоогvй гэдгээ аугаа их эрдэмтэн єєрєє ч ухаарч,байгалийн шалгарал нь эволюцийн vндсэн хvч боловч цорын ганц нь биш юмаа гэдгийг тэмдэглэж байсан байна. Тухайлбал, удамшлын мєн чанард vvний vvслийн механизм, удамшихгvй хувьсал тvvний vvрэг, зvйлийн бvтэц ба мєн чанар зэрэг нь тухайн vедээ бvрэн тайлбарлагдаагvй байлаа. Дарвинизм нь амьд байгалийн тvvхэн хєгжлийн єргєн хvрээтэй асуудлыг хамрах боловч тэдгээрээс гурван гол асуудлыг илvv чухалд vздэг. Энэ нь 1-рт эволюцийн баталгааг гаргах, 2-рт тvvхэн хєгжлийн хєдєлгєгч хvчний тухай, 3-рт тvvхэн хєгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох буюу тvvнийг бvтээлчээр ашиглах, удирдан чиглvvлэх зэрэг болно.

Дарвинизм хэр бодитойгоор хєгжиж ирсэн бэ? Хєгжиж байна вэ?, Цаашид хэрхэн хєгжих вэ? гэсэн асуудлууд эрдэмтэд, судлаачдын анхаарлыг их татдаг. Дарвины сургаал гарснаар биологи нь бие даасан шинжлэх ухаан болсон бєгєєд єнгєрсєн 20-р зууны 20-30-аад оны vед сонгодог Дарвинизм нь генетикийн шинжлэх ухааны шинэхэн нээлтvvдээр /Дж. Холдейн, С.С.Четвериков, Р.Фишер, С.Райт, Ф.Г.Добржанский. Н.В.Тимофеев-Ресовский, Дж.Хаксли.Э.Майр, И.И.Шмальгаузен зэрэг олон эрдэмтийн нээлтvvд/ баяжин эволюцийн бvхэл бvтэн цогц-нийлэг шинжлэх ухаан болсон буюу Дарвинизмын хоёрдох vе эхэлсэн гэдэг билээ. Єнгєрсєн хугацаанд зvйл, зvйлийн vvслийн тухай ойлголт ихээхэн єєрчлєгдсєн ч тvvний механизмыг тайлбарлах, тайлах, таамаглал дэвшvvлэх, vнэн бодит байдал ба мушгин гуйвуулалтад шинжлэх ухааны онолын болоод туршилтын баримтаар хариу єгч чадах цорын ганц сургаал гэгдсээр 150 жилтэйгээ золгож байна.

Эдvгээ биологийн шинжлэх ухааны олон арван салбар /молекулын генетик, микробиологи, радиобиологи, сансрын биологи, эсийн инженерчлэл, био-технологи, генийн инженерчлэл г.м/ хєгжиж, Дарвинизмыг шинэ шинэ онолоор баяжуулсаар байна. Хэдий тийм ч эволюцийн онолд хариулсанаасаа, хариу хvлээж байгаа асуудлууд нь олон хэмээн эрдэмтэд vзэж байгаа билээ. Товчоор хэлбэл, орчин vеийн шинжлэх ухааны шинэ шинэ vзэл санаа, нээлтvvдээр сэлбэж Дарвинизмын хєгжлийн шинэ vеийг эхлvvлэхийг олонх эрдэмтэд зорьж байна.

Эргэцvvлэл
Дарвинизмыг энэ цаг vеийн vзэл баримтлалын vvднээс буюу єєр єнцгєєс, стандарт бус сэтгэлгээгээр ухаж vзвэл энэхvv цогц-нийлэг онол, сургаал нь зєвхєн амьдралын хєгжлийн тухай асуудлыг хамрах бус амьгvй байгаль, улмаар нийгмийн амьдрал, хєгжлийн хууль, зvй тогтолтой ил, далд холбоо шvтэлцээтэй байна. Бvр Дарвины онол эцэслэн боловсрогдохоос ємнє Английн эдийн засагч, лам Томас. Роберт Мальтус /1766-1834 он/ нэгэн санаагаа гаргасныг тvvхэнд Мальтусын онол гэдэг билээ. Тэрээр: "хvн амын хэт єсєлтийг vйлдвэрлэл буюу хэрэгцээний хангамж гvйцэхгvй байна. Энэ нь капиталист нийгмийн єлсгєлєн, ядуурал, улмаар дайн байлдаан гарах эх vндэс мєн" гэсэн агуулгатай сургаал гаргасан нь тэр vедээ капиталист нийгмийн мєн чанарыг хамгаалсан, шинжлэх ухааны эсрэг, харгис онол хэмээн ихээхэн ад vзэгдэж байсан тvvхтэй. Vvнийг Ч.Дарвины амьдралын тєлєє тэмцлийн онолтой харьцуулан нягталж болох бєгєєд vнэхээр хvний vржил /хvн амын єсєлт/ геометрийн дэвшлээр нэмэгдэж байхад, хvнсний vйлдвэрлэл, амьдралын хангамж нь арифметикийн єсєлтєєр явагдвал хvн амын єсєн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгvй болж нийгмийн доройлтод хvргэх нь тодорхой. Мальтусын онол нь тухайн vедээ буюу ерєєсєє Марксист сургаалын ноёрхлын vед харгис хэмээгдэж байсан ч єнєєгийн олон ургальч vзэл, чєлєєт сэтгэлгээний эрин цагт харин ч бодууштай номлол байсан ажээ. Амьд биесийг амьгvй байгалиас, хvнийг амьтнаас, тодорхой хэлбэл хvн дvрст бичний салаа замаас салган vзэх нь манай дэлхийн тvvхэн нєхцєл, бидний танин мэдэхvйн хэмжээнд одоогоор боломжгvй мэт. Мєн хvний нийгмийг байгалиас салгаж болохгvй нь маргашгvй vнэн.

Нийгэм бол амьгvй байгаль, амьд биес, хvн гурвын огтлолцон нэгдсэн матери-энергийн хєгжлийн нарийн нийлмэл тогтоц билээ. Нийгмийн vvслийн эх улбаа нь байгалийн хуультай холбоотой гэж бодном. Єєрєєр хэлбэл, байгалийн шалгарал бичийг хєдєлмєр хийхэд, харин хєдєлмєр тvvнийг хvн болоход хvргэжээ гэсэн материалист онолын логик агуулгыг бидний ихэнх хvлээн зєвшєєрдєг. Ямартай ч хvний нийгмийн хууль зvй тогтол, байгалийн хуулийн vйлчлэлтэй шууд болоод дам хамааралтай болох нь тодорхой учир байгаль, нийгмийн хєгжлийн ижил тєстэй ба эсрэг талыг таньж мэдэх, анхааран судлах нь эрин цаг vеийн vзэл баримтлалд нийцэлтэй. Иймээс Дарвины онол, Дарвинизмын vзэл, тодорхойлолтуудыг нийгмийн хєгжлийн хууль, зvй тогтол, бодит байдалтай зэрэгцvvлэн vзэх, эргэцvvлэн бодох зvйл хєврєх бєгєєд заримаас нь санаагаа илэрхийлье.

Адилтган эргэцvvлэхvй.
Дарвинизмын гол цєм асуудал нь "зvйлийн vvсэл". Эволюцийн онолоор, амьд байгалийн тvvхэн хувьсах хєгжлийн гол хєдєлгєгч хvч бол, удамших хувьсалд vндэслэсэн байгалийн шалгарал гэдэг. Тэгвэл vvний адилаар хvний нийгмийн хєгжлийн хєдєлгєгч хvч нь шударга, чєлєєт эдийн засгийн хєгжилд суурилсан зах зээлийн шалгарал билээ. Зvйрлэвээс, байгальд орчин нєхцєлдєє илvv зохицсон бие vр удмаа vлдээж, мэнд vлддэгийн адилаар ардчилсан, зах зээлийн нийгмийн харилцааны шаардлагад илvv зохицсон хvн /улс орон/ давуу амьдрах, давамгайлан хєгжих, хєгжиж байгаа нь нvдэнд харагдах vнэн биш vv. Дарвины онолд хувьсал, удамшил, шалгарал гэсэн гурван тулгуур ухагдахууныг онцлон авч vздэг.

Нийгэмд ч хувьсал-хувьсгал, уламжлал-шинэчлэл, шалгарал-дэвшил гэсэн аналоги ойлголт бий. Эдгээрт адилтгах шинж бvхий vндсэн зvй тогтол байхаас гадна эрс ялгаа бас бий. Жишээ нь, байгалийн шалгарал эргэлт зогсолтгvй нэгэн чиглэлд явдаг бол нийгмийн шалгарал уян хатан , зохицуулалтаар шийдэгдэж болно, гэх мэт. Дарвинизм амьд биеийн дэвшил / прогресс/, доройтол /регресс гэсэн хєгжлийн vндсэн хоёр чиглэл; Амьд байгалийн тvvхэн хєгжлийн ароморфоз/ амьд биес бvтэц, амьдралын илvv дээд шатанд гарах/, идиоадаптац / амьд биеийн бvтэц, vйл ажиллагааны тогтвортой дасан зохицол /, дегенерац/ амьд биеийн бvтэц, амьдрал хязгаарлагдмал болох, улмаар буурах, мєхєх/ гэсэн гурван гол зам байдаг, эдгээр нь салшгvй нэгдэлтэй бєгєєд нэгээс нєгєєд шилжиж хувьсдаг хэмээн заадаг. Энэ нь овог, vндэстний болоод дэлхийн улс орнууудын хєгжил, дэвшил, мандал, буурлын чиг замтай адилхан зvй тогтол мєн гэлтэй. Дарвины дээрх заалтыг Оросын эрдэмтэн А.Н.Северцов илvv нарийсган хєгжvvлсэний адилаар, нийгмийн дэвшил хєгжлийн онол ч даяаршлал, дангаарчлалын зvй ёсны дагуу улам боловсронгуй болсоор байна.

Дарвины эволюцийн онолоор амьд биеийн тvvхэн хувьсах хєгжил нь микроэзолюц, макроэволюц гэсэн хоёр хувьслын нэгдэлд явагддаг гэдэг. Тэгвэл нийгмийн хєгжлийн микро эдийн засаг, макроэдийн засаг хэмээх маш чухал хvчин зvйл байдаг билээ. Микроэволюцийг зах зээлийн эдийн засгийн харилцаан дахь гэрийн аж ахуй, жижиг, дунд vйлдвэрлэлийн хєгжилтэй, харин макроэволюцийг том vйлдвэр, корпорацын єсєлт буюу ерєнхийдєє улс орны нийт эдийн засгийн ерєнхий vзvvлэлттэй адилтгаж болох билээ. Сvvлийн vед эрдэмтэд мегаэволюц гэсэн ойлголт оруулж ирсэн нь єнєєгийн даяарчлагдсан эдийн засгийн бvтэц, тогтоцтой буюу дэлхийн эдийн засаг гэсэн ойлголттой агаар нэгэн санагдана. Дарвинизмын нэг гол асуудал бол амьд биеийн амьдрал, хєгжилд орчин, орчны нєхцєл, орчны хvчин зvйл гэсэн ойлголтыг онцгойлон авч vздэг юм. Экологи хэмээх шинжлэх ухааны салбар нь биологиос эхлэлтэй билээ. Тэгвэл єнєєдєр орчин, орчны нєхцєл, орчны хvчин зvйл хэмээх биологийн ойлголт нь нийгмийн хєгжлийн олон асуудалтай холбогдож байна. Харин байгаль ба нийгэм дэх орчин, орчны хvчин зvйлийн vйлчлэх хугацаа, хvрээ, хязгаар, тvvнтэй зохилдох зvй тогтол, vр дvн нь эрс єєр билээ. Энэ тухай, дээрх адилтгалуудад хvний ухамсарт vйлдэлтэй холбоотой зарчмын гол ялгаа байдгийг дээр нэгэнт дурдсаныг санана уу. Тухайлбал, амьд биеийн эволюц нь хэдэн миллиард, хvний эволюц нь хэдэн сая жил vргэлжилсэн бєгєєд орчин vеийн хvний иргэншил vvсэн хєгжсєн дєнгєж 7-8-хан мянган жилд л байгаль-дэлхийн унаган тєрх хэрхэн алдагдсаар байгааг хvний нийгэмтэй холбон авч vзэхээс аргагvй. Байгаль, нийгмийн хєгжлийн шvтэн барилдлагыг зєв ухаарч зохицуулан тэнцвэржvvлэх ёстойг байгаль єєрєє, хvн тєрєлхтєнд хатуу сануулсаар олон зуун жил єнгєрч байгаа хэдий ч дэлхий даяараа тvvний дотроос Монгол орны экологийн нєхцєл ноцтой доройтсоор байна. Энэ нь нийгмийн экологид хvчтэй vйлчилж эхлэв. Бид яах ёстой вэ? Дарвинизмын vvднээс: Хэрвээ хvн тєрєлхтєн дэлхийг хамарсан эрс сvйрэл, эргэлтэд єртєхгvй бол хvрээлэн байгаа орчин, тvvний тэнцвэртэй байдлыг эвдэхгvй хадгалж чадсанаар, хvн амын хэт єсєлтєєс vvдсэн экологийн хямральтг гэтлэн давж улмаар хvний бие махбодын єсєлт нэмэгдэж, наслалт уртсах бvрэн боломжтой гэж болно.

Эсрэгцэн эргэцvvлэхvй
Дарвинизм хєгжлийнхєє 150 жилийн хугацаанд байнгын эсэргvvцэл, сєрєг vзэл сургаалтай зєрчилдсєєр ирсэн. Цаашдаа ч шинэ асуудал тулгарах тєлєвтэй. Дарвинизмын эсрэг vзэл, шvvмжлэлийг ерєнхийд нь гурван хэсэгт хувааж vзсэнийг /А.С.Рубцов. Ч.Д. т. Эволюций. Наука и жизнь. Хуу.49/ vндэслэл болгон авч vзвэл, нэг хvн, аливаа бvхнийг бурхан бvтээсэн гэж vздэг шашны номлол. Vvний гол жишээ бол креационизм буюу бvтээгчийн тухай сургаал юм. Бvтээгчийн тухай номлол нь Христ, ислам, иудын шашны гол vзэл баримтлал бєгєєд шинжлэх ухааны баримт, нотолгоо гаргахад хэцvv. Гэхдээ орчин vеийн байгалийн шинжлэх ухааны зарим томоохон эрдэмтэд энэ vзэл санааг илэрхийлж байгааг анхаарахгvй байх аргагvй. Хоёр. Дарвинизмын эсрэг хандсан, єєр салбар, єєр шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын дvгнэлтvvд, мєн философичид, чєлєєт сэтгэгчдийн vзэл орно. Цєєнгvй эрдэмтэд байгалийн шалгарлын онолыг огт vгvйсгэхгvй ч амьдрал ба хvний vvслийг єєрєєр тайлбарлаж байна. Жишээ нь, Оросын нvдний нэрт мэс засалч, анагаах ухааны доктор, профессор, олон улсын шинжлэх ухааны академийн гишvvн Эрнст Мулдашевийн "Бурхадын эрэлд цуврал" / I-VI/ номууд, тvvний дотроос "Хvн мичнээс vvсээгvй" /орч. М.Пvрэвжав. УБ. 2007 он/ гэдэг номондоо хvн тєрєлхтний vvсэл гарлыг огт єєрєєр, шинжлэх ухааны судалгаа, тооцоонд тулгуурлан дэвшvvлсэн нь чухамхvv дуулиан болголоо. Эрнст Мулдашевийн судалгааг НVБ-ын шинжлэх ухааны академиас санхvvжvvлсэн байгаа юм. Vvний зэрэгцээ орчин vеийн шинжлэх ухааны ололтод дулдуйдан бичсэн гvн ухаан-шинжлэх ухааны хосолмол агуулгатай ном, товхимол гадаадад тєдийгvй манайд урьд хожид байгаагvй ихээр зохиогдож, орчуулагдан хэвлэгдэж, нийтлэгдэх болов.

Заримаас дурдахад, гvн ухаанч, зохиолч,доктор Д.Урианхайн бичсэн єгvvлэлvvд, Монголын психотроникийн хvрээлэн / хvний сэтгэхvйн эгэл бус чадварыг судалдаг/-гээс гаргаж буй номууд, философич-физикч З.Бат-отгоны єєрийн ба "Хас гурвалжин" клубаас гаргасан номууд, философич Н.Сома хатагтай ба Эзотерик / далд ухаан / судлалын тєвєєс гаргаж буй цувралууд, судар номын авшигтай лам, хуврагуудын буддын гvн ухааныг сvсэглэн бичсэн сургаал, айлдвар зэргийг дурдахад хангалттай. Энэ бvхэн нь олон ургальч vзэл бодол, чєлєєт сэтгэлгээг хєгжєєсєн илрэл агаад алиныг нь ч эрс буруутгахгvйгээр гагцхvv шинжлэх ухааны нотолгоог хvлээн суух л vлдэж байна. Гуравдугаарт Дарвинист эрдэмтдийн шvvмжлэл. Тэд Дарвины онолыг хэдий чинээ энгийн, ойлгомжтой, арвин баялаг баримт, нотолгоогоор батлагдсан ч алдаа мадаггvй байх ёстой, амьдрал маш нарийн нийлмэл vзэгдэл болохоор орчин vеийн эволюцийн онол тvvний хєгжлийн асуудалд улам бvр олон талаас нь гvнзгий хандах хэрэгтэй хэмээн шvvмжлэлтэй ханддаг.

Эргэцvvлэлээс дvгнэхvй.
Бид чєлєєт сэтгэлгээний эрин зуунд амьдарч байгаадаа бахархнам. Ардчилсан нийгэм, шинжлэх ухаан-технологийн дэвшил, хvний оюун сэтгэлгээний гайхамшиг гурав нийлээд хvн тєрєлхтнийг нийгмийн хєгжил дэвшил, байгаль-дэлхий, орчлон ертєнцийн далд нууц руу улам бvр хєтєлсєєр байна. Манай оронд ардчилсан нийгэм тогтносоор зєвхєн тvvх-нийгмийн шинжлэх ухааны vзэл баримтлалд єєрчлєлт ороод зогссонгvй, байгалийн Шинжлэх ухааны салбарт ч гvн гvнзгий шинэчлэл нэвтэрч эхэллээ. Юм бvхнийг туйлын vнэн гэж vзэж болохгvй нь оюун сэтгэлгээний гол зарчим болжээ. Марксизм туйлын vнэн биш байсныг, аугаа их эрдэмтэн Ньютоны механикийн хуулиуд, гэрлийн долгионы тухай онол харьцангуй vнэн байсны адилаар бидний цорын ганц vнэн мэт vздэг байсан амьд байгалийн хєгжлийн тухай "байгалийн шалгарал"-ын онол ч шинэ vзэл санаа, шинэ нээлтээр єєрчлєгдєх нь "бас vнэн" боллоо. Єнєєдєр манай орны бvх ЕБС, биологи, анагаах ухаан, хєдєє аж ахуйн чиглэлийн мэргэжлийн сургуулиудад Дарвины эволюцийн онолыг судалж байгаа. Тvvний зэрэгцээгээр сурагч, оюутнууд тєдийгvй нийгмийн єргєн хvрээ, мэдээлэлийн олон сувгаар танин мэдэхvйгээ тэлж байна.

Мэдлэг, мэдээллийг олж авах, шvvн тунгаах, нэгтгэн vзэх арга, хандлагын шинэ цаг vе ирснийг хvлцэн зєвшєєрч буйгаа аугаа их эрдэмтний мэндэлсний 200, эволюцийн онол боловсрогдсоны 150 жилийн ойг тохиолдуулан санал бодлоо илэрхийлэн мунхагласныг минь болгооно биз ээ. Юутай ч материализм ба идиализмыг эрс сєргvvлэн тавьдаг vзэл санааны хvлээснээс хvн тєрєлхтєн чєлєєлєгдєж байна... Энэ бvхнийг анзаарснаар, бид, ялангуяа хойч vеэ аливаа асуудалд туйлшрахгvй хандах vзэл санаагаар тєлєвшvvлэх ач тустай юм. Аугаа их эрдэмтэн мэргэд, аугаа сэтгэгчдийн оюуны мэлмий тунгалаг байх болтугай.

Цэвэгсvрэнгийн Гvррагчаа

1 comment:

  1. их сайхан бичжээ санал нэг байна. сургуулиудын сургалтын арга хэлбэр, багш боловсон хүчний сургах арга зүй ч гэсэн өөрчлөгдөх нь зүйтэй л гэж үзэж байна.

    ReplyDelete