Tuesday, April 14, 2009

Нэгмөсөн хэдэн бичлэг

Нээрээ ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа. Тэрэнд зориулаад заваан шүлэг гэдэг шиг /Чойномын шүлэг шиг/ хэдэн юм бичилгүй горьгүй.

Цаад Энхбаяр чинь хүнд мөнгө амлаж байгаа уриатай юм байна. Урьд нь юу юу ч гэж гарч ирж байлаа. Монголд, гэрт надад баримт нь байх л ёстой. Би сонгууль, эсвэл монголд болсон түүхийн чухал үйл явдлуудын үед хэвлэгдсэн сонинуудыг хадгалдаг юм. Жишээ нь: Зоригийг алагдсан үеийн хэвлэл гэх мэт. Сонин сонин юм их байдгийн шүү.

Хувь хүний хувьд би одоогийн ерөнхийлөгч Энхбаярт тийм ч таатай ханддаггүй. Гэхдээ үзэн ядагч бишээ. /тэгээд уншиж дуусгалгүй хараагаад байв аа/. Яагаад гэвэл тэр хүнийг билэгдэл гэдэг утгаар нь хардаг. Гэвч мань эр төр нь шашинаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдлэнэ . . . . . . . . . . . . гэх мэт үндсэн хуульд заасан наад захын зарчмыг яг эсэргээр нь хийгээд байдаг нь жаахан тэнэг санагдаад байдгийн. Хувь хүнийх нь хувьд, шашин шүтлэгийнх нь хувь хүндэлж үзэж болох л юм. Гэхдээ тэр төрийн тэргүүн, билэгдэл хүн шүү дээ.

Хүмүүс яг одоо, ерөнхийлөгчөөс, юу хүсэж байна вэ? Тэр хүний хуулийн хүрээний эрх мэдэл нь юу вэ?

Миний бодлоор, ерөнхийлөгч хүн монголын ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг. Үндсэн хуулинд байдаг биз дээ.

7 01 /USA-д 9 11 гэдэг шиг/ тэр өдөр мань эр ард түмний өмнө зурагтаар биш халуун цэг дээр гарч ирэх ёстой байсан. Хариулт нь энгийн. Тэр хүн эв нэгдлийн билэгдэл. Гэвч тэр гарч ирээгүй. Шалтааныг нь би мэдэхгүй.

Харин гарч ирсэн хойно нь иймээ тиймээ юм болсон бол . . . . . Хариулт өгөх нэг хувилбар нь хуулийн хүрээнд байж болох ч байсан юм бил үү.
Яагаад гэвэл ҮАБЗ-ийн тэргүүн, ЗХ-ний ерөнхий командлагч хүн шүү дээ.

Элбэгээгийн хувьд "ард түмэн гэж хошгируулахгүй юу" гэдэг бодолтой байж магад. Зурагтаар нэг удаа тэгэж хэлсэн бичлэг нь гарсан гэсэн. Би үзээгүй л дээ. Гэхдээ, худал хэлэх шаардлагагүй нөхцөл байдалд, худал хэлэхээргүй хүмүүс надад, "Өчигдөр Элбэгээ тэгэж хэлж байна лээ" гэж хэлж байсан юм.

90 оны ардчилсан хувьсгалын үед мань эр өвлийн хүйтэнд сээгий малгайтай ухуулга хийж байхдаа тусгай хангамжийг устгана гэж идэвхитэй ухуулдаг байсныг санаж байна. Тухайн үед би хүүхэд байсан боловч төрийн хүний хангамж ямар ч үед байх ёстой доо, яагаад гэвэл төр ..... гэх мэтээр заавал зардал гаргаж үйлчлэх ёстой байдаг гэж бодож байсан билээ. Гэвч тэр үед бүх хүмүүс тусгай хангамж гэдэг зүйлийг бүгд үзэн ядаж байсан юм.

Бас түүний байр орон сууцны үнэ, хөрөнгө мөнгө нилээд маапаантай байж магадгүй тухай сонсож байсан билээ. Гэхдээ энэ мэдээлэл баталгаагүй тул бичихгүй ээ.

Гэхдээ ерөнхий сайд байхдаа баахан дүрэм журам урж хаяад, авилгатай тэмцэж эхэлснээрээ но-той хүмүүсийн дургүйг хүргэж огцорсон санагдаж байна.

Харин энэ удаагийн сонгуульд та бүхэн хэнийг сонгох гэж байна даа?

Ингээд дуусгачихъя гэж бодсон боловч саналаа хэлэхээр шийдлээ. Элбэгдоржийг сонгосон гэж бодоорой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр Энхбаяраас ядаж л дээр гэж бодсон учираас.

/Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн санал авах тогтолцоог бүрдүүлчихвэл бүр гоё болно доо./

No comments:

Post a Comment