Tuesday, April 17, 2012

нэг бичлэг

Facebook дээр 3-4-р хорооллынхоны тулгамдсан асуудал юу вэ гэсэн асуултыг Баянгол Дүүрэг-ээс тавьжээ. Тэхээр нь нэг коммент үлдээчихлээ. Үлдсэнийг нь эндээ бичье.
Зам хөндлөн гарна гэдэг бол үнэхээр асуудалтай. Гол шалтгаан нь машин тасардаггүй явдал. Тиймээс юун түрүүнд хэд хэдэн газарт гэрэл дохио тавьж машины хөдөлгөөнд жаахан пауз гаргах хэрэгтэй. Тэгээд гүүрэн болон нүхэн гарцуудыг барих хэрэгтэй. 
За тэгээд хүүхдийн тэрэг түрэх, дэлгүүрээс хүнсээ аваад тэргэнцэрт хийгээд чирэх, тэргэнцэртэй хүн явах гэсэн ойлголт ер нь байхгүй дээ. Эдгээр асуудлууд хороолол гэлтгүй  монголд тулгамдсан асуудал.
Ордог хаалгатай газар болгон яахаараа заавал өндөр шатаар орж гарч байдаг юм бол, Явган хүний замтай нэг түвшинд хийдэг стандарт ер нь байна уу үгүй юу? Нэг алхаад л нэг боржур, довжоо, шат. Хүүхдээ тэргэнд суулгаад дэлгүүр ороод нэг юм аваад ирнэ гээд төсөөлөөрэй. Орцноосоо гарахаас эхлээд л асуудал тулгарна. Тэгсэнээс хүүхдээ гэртээ орхиод л гарсан нь хамаагүй дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бол ярих ч юм байхгүй. Бараг л гэрээсээ гарах эрхгүйтэй адил.

Гадаад очиход нэг л аятайхан өөр мэдрэмж төрөөд байдаг даа. Энэ нь явган хүний замтай шууд холбоотой байдаг нь надад анзаарагддаг юм. Хаашаа ч явсан, хаана ч орсон бүх газрууд явган хүний замтайгаа нэг түвшинд байдаг нь ихээхэн тохь тухыг үүсгэдэг. Уг нь бол хэрэгтэй хэрэггүй юманд санаа тавиж улс төржихөө болиод хүнд чиглэсэн иймэрхүү юманд л анхаарлаа хандуулж байвал хэрэгтэйсэн. Ийм юм хийж байгаа, хийх гэж байгаа хүнийг гар өргөөд 100 хувь дэмжмээр байгаа юм.