Monday, June 27, 2011

Хөдөө нутаг сайхан

Хэнтий аймгийн Биндэр суманд хэд хонов. Хөдөө сайхан байна лээ. Энэ дууг дуулсаар байгаад л ирлээ. Өөр бас хэдэн дуу дуулсаан гээл үү.







Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх

Хөдөө нутаг сайхан

Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан хөдөө юм аа хө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө

Уулс, үүлс гүнд нь туссан
Усны тунгалаг хөдөө юм аа хө
Урт насалж удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа хө

Цэлмэг тэнгэрийн одод тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа хө

Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө
Хүчин зүтгэж бүл нэммээр
Хүслэнт сайхан нутаг юм аа хө