Saturday, March 28, 2009

Earth Hour in Australia and Beijing

Хэдийгээр Монгол улс маань энэ үйл ажиллагаанд нэгдээгүй ч гэсэн дараа жилээс нэгдэх байх гэж бодож байна.





Earth Hour

Өнөөдөр интернэт хэрэглэсэн хүмүүс Earth Hour гэсэн үгийг хаа сайгүй харсан байх.
Тэгээд энэ юу болох талаар сонирхож үзлээ. Тэгээд дараах мэдээллийг оллоо.

Өнөөдөр дэлхий нийтээрээ цаг агаарын өөрчлөлт болон дулаарлын эсрэг Earth Hour гэдэг үйл ажиллагааг WWF-с зохион байгуулж байгаа юм байна. Ө.х 2009 оны 3 сарын 28-нд өөрийн амьдарч буй орон нутгийн цагаар 20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраах юм. Гэрэл унтрааснаар та энэ үйл ажиллагаанд оролцож саналаа өгч байгаа гэсэн үг. Энэ үйл ажиллагаанд долоон тив, 83 орны 2848 хот оролцох юм байна.
New York, London, Beijing, Paris, Moscow гээд л том хотуудын нэрс цуварч байгаа харагдана. Мөн дэлхийд алдартай газрууд энэ үйл ажиллагаанд нэгдэх юм байна.
•Eiffel Tower in Paris
•Bird’s Nest Stadium in Beijing гээд л жагсаалт нь үргэлжилж байна.

Энэ үйл ажиллагааны жагсаалтанд Монгол улсын маань нэр алга.

Анх энэ үйл ажиллагаа 2007 онд Сидней хотод эхэлж байжээ. Энэ үед 2.2 сая айл өрх албан газрууд нэг цаг гэрэлээ унтрааж байсан байна. 2008 онд энэ нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болж 50 сая хүн гэрэлээ унтрааж байсан ажээ. Сан Францискогийн Golden Gate гүүр Ромын Коллизей, Сидней хотын дуурийн театр зэрэг алдартай газарууд энэ үйл ажиллагааг дэмжиж гэрэлээ унтрааж харанхуй байсан байна.
Энэ жил энэ түвшнийг ахиулж 1 тэрбум хүн гэрэлээ унтраах буюу дэлхийн нийтийн саналыг авах зорилготой байгаа ажээ.
Гэрэл унтрааснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ багасаж дулааралд хамгийн их нөлөөлж байгаа CO2 ялгаруулалтыг бага ч болов бууруулж байгаа юм байна.

Дэлгэрэнгүйг эндээс хараарай.



VOTE EARTH during Earth Hour 2009,

Saturday, March 28, 8:30-9:30pm.


Эх дэлхийгээ аврах үйл ажиллагаанд нэгдэн гэрлээ унтраацгаая.

Thursday, March 12, 2009

Mongolian Idol

hahahahahahahaha

Concert

өнгөрсөн зун болсон тоглолт юм шиг байна. Болд өнөөгийн Монголын дуу хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж байгаа томоохон төлөөлөгчийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Түүний гаргаж ирсэн дуучид үнэхээр чадалтай. Энд байгаа бичлэгүүдээс харахад манайд тэр болгон ашиглаад байдаггүй крантай камер ашигласан нь үнэхээр гоё харагдаж байна. гэхдээ санаанд хүртэл оруулсангүй.Болдын клип дээр ийм камераар авсан дүрс их харагддаг. Магадгүй ийм крантай газар ганц эдний студи байж магадгүй. За мэдэхгүй байж худлаа яриад яах вэ. үргэлжлэлийг нь дараа дараагийн видеоноос нь үзээд явчихна биз.

Tuesday, March 10, 2009

Adobe Lightroom


Нийт фото зураг сонирхогчиддоо зориулж энэ видео хичээлийг оруулав.

Сүүлийн үед авсан фотогоо Adobe Lightroom р л янзалж байгаа. тасархай програм шүү. гэхдээ бүрэн эзэмших яагаа ч үгүй байна. дөнгөж л Library bolon Develop module дээр ажиллаж байна. Гэхдээ яахав ээ. Хамгийн гол нь датабаз хэлбэрээр ажилладаг учраас зохион байгуулах тал дээр сайн эзэмшээгүй л байна. бас shortcut-уудаа дөнгөж сурч байна. цаашид блогтоо энэ програмыг сурах анхан шатны хичээл бичдэг ч юм уу. за ёстой том ам авлаа даа. гэхдээ хичээнээ.

Monday, March 9, 2009

UP

Би охинтойгоо хамт хүүхэлдэйн кино үзэх их дуртай. Ялангуяа 3D анимэшн кинонууд үнэн тасархай. Хүүхэлдэй гэхээр л хүүхэд үздэг юм биш. Том хүмүүс үзэхэд ч зүгээр шүү. Хамгийн сүүлд Wall-E, Kung-Fu Panda-г үзсэн. Энэ жил Pixar-ийн шинэ кино гарна гэсэн. Энэ их хөөрхөн кино байхаа. Хурдхан гараасай.

Sunday, March 8, 2009

Б.Шарав - Сэрсэн тал

Үнэхээр сайхан аялгуу шүү.

Мэлрэг цэцэг

CCTV9-өөр цаг агаар нэвтрүүлэхэд явдаг байсан өнөө аяаа хайж байгаад оллоо. Muo Li Hua - The Jasmine Flower гэдэг нэртэй юм байна. Гэхдээ симфони оркестрийн чанартай бичлэгийг нь олсонгүй. Jasmin-ийг монголоор мэлрэг цэцэг гэдэг юм байна. Миний мэдэхээр цагаан өнгийн хаа сайгүй элбэг байдаг цэцэг. Гадаад нэрэнд Jasmin гэж эмэгтэй хүний нэр маш их байдаг. Бид ер нь монгол хэлээ сайн мэддэггүй нь олон юман дээр харагддаг. Үүний нэг жишээ бол энэ цэцгийн нэр юм. Урьд нь сонсож л байсан үг байгаа биз дээ. Монголд маш их цэцэг ургадаг тэгээд энэ яг ямар нэртэй вэ гээд хүнээс асуухаар мэддэг хүн олддоггүй биз дээ. Миний мэдэхээр сарнай, багваахай, алтан зул, намуу, вансэмбрүү гэх мэт. Яг үнэндээ намуу цэцэг ямар байдагийг мэдэхгүй байна. За тэр ч яахав хадуурч байна. Энэ аяыг та сонсоод үзээрэй.



Энэ миний хайж байгаа хувилбар нь даанч дутуу байгаа юм.



энэ бол алдарт Kenny G-ийн тоглосоноор. гэхдээ хөгжмийн найруулга нь арай л өөр юм шиг.



энд бичсэнээр бол өөр үгтэй, аятай 2 хувилбар байдаг юм байна.
За тэгээд төрсөн сэтгэгдэлээ бичээрэй.

Friday, March 6, 2009

хаанаас

Morin huuriin Ensemble of Mongolia (B.Sharav) - Sersen tal - Setgeliin egshig(1404)

хаанаас олох вэ

Хятад аялгуу

Нэтээр монголын морин хуурын чуулгын тоглосон хөгжмүүдийг хайж яваад хэдэн хятад хөгжим оллоо. Эдгээрийн сонсоод байхнээ монгол ардын дуунуудыг холиод найруулга хийсэн ч юм шиг санагдаад явчлаа. Гэхдээ монголчууд дуундаа хятад аялгуунаас авсан ч байж болох талтай. Дээр үед Хаянхирваа гуайн яриаг сонсож байсан санагдана. Гоолингоо дууны тухай ярьж байсан юм. аялгууг нь сонсоход яг хятад маягийн аялгуутай гэж. Гэхдээ хөгжмийн онолоор нь тайлбарлаад энэ бол яах аргагүй монгол аялгуу гэж ярьж байж билээ. Би тэрийг нь мэдэхгүй учраас сайн тайлбарлаж чадахгүй юм. Энэ хөгжмийн эхлэл нь Цонхон дээр суусан ялаа гэдэг дууны эхлэлтэй яг адилхан байх юм. тэгээд гоолингоо дуу шиг ч юм шиг.

Би бас хятадын нэгэн аялгууг хайгаад олохгүй байгаа юм. Хятадын CCTV9 сувгийн мэдээллийн хөтөлбөрийн дараа цаг агаар зарлахад яваад байдаг нэг ая байдаг. Тэр аялгууг сонсохоор сэтгэлд нээх хачин гуниг төрөөд байдаг байсан юм. Хэлийг нь мэдэхгүй болоор тэр аяыг олж чадахгүй байна. мэдэх хүн байвал олоод өгөөрэй.