Friday, November 16, 2012

I fond the wood.

Би модонд үнэхээр дуртай болчихоод байна. 
Модоор төрөл бүрийн тавилга, эд зүйлс хийх хувийн цехтэй болох нь миний мөрөөдөл болчихоод байна даа. 
Багадаа мод төмөртэй харьцаж байсных арга эвийг нь олж болмоор санагдаад ер болж өгдөггүй. 
Эпоксидны смолагаг гоё юманд ашиглах санаа байх юм. мебелийг гоё болгодог гол юм.
wood stain, гэж нэг гоё юм байнаа. 
Хийх юмнууд санаанд хавтас хавтасаар дүүрэн байнаа нээрээ. 
Яахав санаж явбал бүтнэ. Хэзээ нэг өдөр тийм цехтэй болчихоод дуртай юмаа хийгээд сууж байх өдөр ирэх болно доо. 
Хүн дуртай юмаа хийнэ гэдэг шиг жаргал хаа байхав. 



Wednesday, November 14, 2012

Friday, October 26, 2012

Чимээгүй хүмүүс

Би нээрээ шинээр юм бичихгүй хуучин юмаа л шүүрддэг болж дээ. Яг үнэндээ бол бичих чадвар муутай, дээр нь бас зав гарахгүй байнаа. /аймаар шалтагтай айн. Тэгсэн мөртлөө дандаа хүний муу муухайг үзэх гэсэн юм бичнэ /

Энд нэг бичиж байсан даа,   Төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авна энэ тэр гээд аймаар юм яриад явсан Удвал авгай маань юуны төлөө нөгөө эксийг дагаад яваад байсан нь тун ч тодорхой болж байна даа гэж. Одоо сайд болоод нөгөө яриад байсан ард түмнийхээ төлөө юу хийхийг нь харах л үлдлээ дээ. 

Мартсанаас нөгөө Цагаанбаатар маань Лондонгоос хойш бас л дуугай. Ядаж нэг ярилцлага өгөөсэй дөө. 

Saturday, October 20, 2012

Just For Laughs Gags' 2 hours 31 minutes High quality



ЭЛЭГЛЭЛ


Би энэ залууг их сайн элэглэдэг гэж боддог. Найзынхаа төрсөн өдөр дээр бас тоглолтыг нь харж байсан юм байна.

Гадуур тоглолт нь болно гээд зарлал нь гараад байгаа Parody гээд гурван нөхөр бол ёстой чадваргүй санагдаад байдаг юм.

:-0

Урьд нийтлэгдэж байсан нэг ийм пост байна. Энд бичиж байхад бодож байсан хардлага маань зөв л байсан юм шиг байна. Энэ тухай эндээс уншаарай.

Бас Энхтайвны гүүрээ хятадуудаар янзлуулаад баахан мөнгө төлөөд л байсан. (энд үз)
Одоо бүр нурах болж байгаа гэж байх шив дээ. 



Wednesday, October 10, 2012

Хөгжилтэй ComPSYlation

Ялангуяа сүүлийн хитлер бол янзтай болж, ганцаараа галзуу юм шиг инээв


Saturday, October 6, 2012

Р.Чойном. Намрын тухай бодол

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ

Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.

Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Tuesday, August 21, 2012

Сальфетка нугалах загвар

Дээр үед нэг сэтгүүл дээрээс хараад зурж байсан салфетканы зургаа өнөөдөр санаандгүй олов. Тухайн үедээ учрыг нь олохгүй өөрөө нугалж үзэж байж нилээн ойлгомжтой болгож зурсан юм. Дуурайлгаад хийж үзнэ биз дээ. Надад бол эхнийх нь таалагдаад байгаам. 




Wednesday, May 9, 2012

Ялалтын баярт зориулав.


Уг дууны хөгжмийг зохиосон хүн. Сүрлэг эр байгаа биз.

Friday, May 4, 2012

бас нэг бичлэг

Зарим нэг сааталтай нөхдүүдэд замын хөдөлгөөний дүрэмд дараах заалт байдгийн сануулмаар байна.  /ногооноор тодруулав/ Эдгээр нөхдүүд эгнээ байраа эзэлж чадахгүй, хурдаа тохируулж чадахгүй, зам чөлөөтэй байхад явдаггүй хирнээ яг түгжрээд багтаж ядаж байхад баруун зүүнгүй чихээд байдаг гарууд байдгийн.


9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;
б/ “Хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;
в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;

Tuesday, April 17, 2012

нэг бичлэг

Facebook дээр 3-4-р хорооллынхоны тулгамдсан асуудал юу вэ гэсэн асуултыг Баянгол Дүүрэг-ээс тавьжээ. Тэхээр нь нэг коммент үлдээчихлээ. Үлдсэнийг нь эндээ бичье.
Зам хөндлөн гарна гэдэг бол үнэхээр асуудалтай. Гол шалтгаан нь машин тасардаггүй явдал. Тиймээс юун түрүүнд хэд хэдэн газарт гэрэл дохио тавьж машины хөдөлгөөнд жаахан пауз гаргах хэрэгтэй. Тэгээд гүүрэн болон нүхэн гарцуудыг барих хэрэгтэй. 
За тэгээд хүүхдийн тэрэг түрэх, дэлгүүрээс хүнсээ аваад тэргэнцэрт хийгээд чирэх, тэргэнцэртэй хүн явах гэсэн ойлголт ер нь байхгүй дээ. Эдгээр асуудлууд хороолол гэлтгүй  монголд тулгамдсан асуудал.
Ордог хаалгатай газар болгон яахаараа заавал өндөр шатаар орж гарч байдаг юм бол, Явган хүний замтай нэг түвшинд хийдэг стандарт ер нь байна уу үгүй юу? Нэг алхаад л нэг боржур, довжоо, шат. Хүүхдээ тэргэнд суулгаад дэлгүүр ороод нэг юм аваад ирнэ гээд төсөөлөөрэй. Орцноосоо гарахаас эхлээд л асуудал тулгарна. Тэгсэнээс хүүхдээ гэртээ орхиод л гарсан нь хамаагүй дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бол ярих ч юм байхгүй. Бараг л гэрээсээ гарах эрхгүйтэй адил.

Гадаад очиход нэг л аятайхан өөр мэдрэмж төрөөд байдаг даа. Энэ нь явган хүний замтай шууд холбоотой байдаг нь надад анзаарагддаг юм. Хаашаа ч явсан, хаана ч орсон бүх газрууд явган хүний замтайгаа нэг түвшинд байдаг нь ихээхэн тохь тухыг үүсгэдэг. Уг нь бол хэрэгтэй хэрэггүй юманд санаа тавиж улс төржихөө болиод хүнд чиглэсэн иймэрхүү юманд л анхаарлаа хандуулж байвал хэрэгтэйсэн. Ийм юм хийж байгаа, хийх гэж байгаа хүнийг гар өргөөд 100 хувь дэмжмээр байгаа юм. 

Tuesday, March 13, 2012

Дүүрчихсэн лүд хийгээд түүний нөхөд

Хуучин ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэж ёстой дүүрчихсэн, ичих нүүргүй лүд байнаа. Ярьж хэлж байгаа нь лав эрүүл бишээ. Ерөнхийлөгчөөсөө буусанаас хойш ер нь л элдэвийн юм их ярьлаа. Үнэхээр ичих булчирхайгүй хүн юм даа. Арван хэдэн жил төрийн толгой дамжчихаад дараа нь гэнэт төрөл арилжсан юм шиг болсон нөхөр. Ичих ч үгүй ахиж сонгогдохоор улайрч байгаа бололтой. Эрх мэдлийн төлөө юу ч ярьж юу ч хийж мэдэхээр харагдаад байгаа юм. Нүдэнд харагдаж байгаа нь ийм байгаа юм чинь нүднээс далд ер нь юу хийж явдаг бол гэж хааяа боддогдог юм. Ийм хүнийг гаргах юм бол жинхэнэ дарангуйлагч болно доо.  Ер нь ийм юм ярьж явдаг гар бол хүн буудах тушаал өгөхөөс ч сийхгүй л байх. За яахав эргүү Энхбаяр ч яахав дүүрч гэж бодъё. Тэр дагаж савсагнадаг гарууд байна. Удвал, өөр хэн хэн ч билээ. Жинхэнэ ойлгомжгүй нөхдүүд дээ. Юу бодож Энхбаярыг дагаж явцгаадаг юм бүү мэд. 

Уг нь блогтоо улс төртэй холбоотой юм бичихгүй гэсэн зарчимтай. Гэхдээ бас болохгүй юм шиг байнаа. 

Friday, March 9, 2012

Р.Чойном Ээжийн тухай шүлэг



Яруу найрагч Чойномын өөрийн хоолойгоор уншсан шүлэгийн бичлэгийг санаандгүй олоод дээрх шүлгийг текст хэлбэрт буулган авав. Радиод диктор баймаар сайхан хоолойтой хүн байж дээ. Таалан соёрхоно уу.

Ээжийн тухай шүлэг

Зүүн зүгийн уулыг харахаар, ээжийгээ би бодохым
Зүсний үрчлээ, сэтгэлийн агуу нь энэ л уул шиг санагдахым
Зүдрэл ихтэй амьдралын, жаран оныг гэтлэхдээ
Зүрх нь хайлан зөөлөрсөн ижий минь сайн болов уу

Хүний амьдралын зам, уртаас уртыг туулахдаа
Хүү надаасаа өөр, зовлонг тоотой амссан
Мичид шиг зургаан одтой, цолмон шиг гэгээн ээж минь
Миний од минь хаана байна гэж, зовон зовон суугаа даа

Өнөр дэлхийн амьдрал тэгширнээ гэж байдаггүй
Өдөр шөнө хоёр шиг цэнгэл зовол хослох юм
Өнөр түмнээ цэнгүүлэх шүлэгчийг төрүүлэхдээ та
Өөрийгөө зовоох зовлонг хамт төрүүлжээ ижий минь

Ээжээс зүүдэнд ирсэн захидал

Холын замд яваа хонгорхон хүү минь ээ
Амрах заяагүй тэнэсэн алагхан үр минь ээ
Умрын цэнхэр хангайд уйлж явна уу, дуулж явна уу
Улаанбаатарын шуугиан дунд унаж явна уу, сэхэж явна уу


Ирсэн захиаг чинь үзвэл ижийгээ зовно гээ юм уу
Бие сайн гэсэн байх юм, би уугаагүй ээ гэсэн байх юм
Ууж хөлчүүрч байгааг чинь зүүдээрээ би үзсээр байна
Унаж шартаж байгааг чинь зөнгөөрөө би мэдсээр байна


Уу л даа миний хүү уу
Улаанбаатарт биш энд
Уухдаа ээжийнхээ дэргэд уу
Унасан ч чамд амар шүү дээ үр минь


Согтоод ээжийгээ шахсан дугарааг чинь
Солгой гар дахь шилэндээ юүлсээр
Маргааш өглөө шарыг чинь тайлж
Махтай бантан хийж өгөхөд


Багадаа чихэр аваад инээдэг шигээ
Баярладаг биш үү миний хүү
Байтлаа одоо юунд зугатаагаав
Балгалаа гэж намайг зэмлэнэ гээ юу


Зохиолч гээд хүн бүхэн магтаж
Зоргонд нь согтоогоод шоолж байхад
Зовохдоо ээж нь зэмлэдэг юм
Зовлонг чинь би мэднээ


Анх чамайг бүүвэйлэхдээ би
Архиар биш хөхнийхөө сүүгээр
Амлуулаж байсан эхийн хувьд
Аашлах өдөр байлгүй л яахав


Тэгэхдээ би хүүгийхээ хүслийг
Тэмцүү дүүрэн байгаасай гэж
Нүгэл бүхэнтэй чинь эвлэрч
Нүдээ ч өгөхөөс буцахгүй шүү үр минь ээ


Ээждээ ир, бушуухан ир
Энд хот газраас дутах юмгүй
Эсэглэн ундаан, сайн хоол
Эрхэм сайн нөхөд ч байна


Хонгор хүү минь чи одоо болтол
Хорвоогийн хамаг сайн нөхөд
Хотод л би гэж бодож
Хотойж бодож явдаг юм биш биз


Шагналын чинь мөнгийн буухад
Шаазгай шиг шуугин цуглаад
Мөнгийг чинь дуусах сацуу
Мөндөр шиг арилж, солонго татдаг


Овоо гэгдээд мандаж явахад чинь
Орчлон дээр ганцхан чамайг л гэдэг
Осол гараад буурах үед чинь
Огт бид үерхэж яваагүй ээ гэлцдаг


Хаврын тэнгэр шиг тийм нөхөд
Хаанаас ч олдоно шүү дээ үр минь
Хань нөхөд бол мөнгө биш
Ханш өртөг гэж байх ёсгүй


Хөдөөнийхэн маань бол яахав дээ
Хөл хөөрцөг болж жүжиглэж чаддахгүй
Хөрвөл халдаггүй, халвал хөрдөггүй
Хөрслөг чанарлаг улс шүү дээ


Алагхан үр минь ир дээ, ир
Аагтайхан сархадаа уу даа, уу
Азай буурал ээжийгээ зовоохоор
Аль дураараа дургинхан дургин жаргаж үз дээ үр минь

Tuesday, February 14, 2012

Юун валентин?

Би ер нь их гажиг хүн юм байгаам. Иймээ тиймээ баяр тэмдэглэдэггүй. Эрх биш цагаан сар, наадам, шинэ жил бол хийнээ хийнэ. 

Валентины баяр гээд л гадуур яриад байнаа даа. Би бол огтоос тоодоггүй. Тэгээд ч энэ бол уламжлалт биш залуухан баяр. Тэгж ярих юм бол баяр ч биш  /үүнээс цааш ургуулаад бодно биз./

одоо ер нь жаахан жаахан богино бичлэг хийж байдаг юм билүү. 
Миний листэнд байгаа Ганзо - г унших дуртай. Ухаантай зөв юм ярьдаг нөхөр байгаам. 

За за түр бака

Tuesday, January 10, 2012

Smog in Ulaanbaatar, Mongolia (09/Jan/12; 08-09 AM)

Ерөнхий сайд маань Утааг буурч байгаа гэж үзэж байгаа юм байна. Бид ер нь утаа буурч байгааг мэдэхгүй "тэнэг" хүмүүс бололтой шүү. 

Ингээд утаатай Улаанбаатарт тавтай морилно уу

(2011 оны 1 сарын 8ны өглөө 8-9 цагийн хооронд авсан зурагууд. 3-4 р хороололоос 11 хороолол, буцаад 3-4 явах замдаа авсан зургуудыг та бүхэнд танилцуулъя. Зураг дээр дараад томруулж хараарай)


Гандан, зурагтын уулзвар, Тасганы овооны цаана юу байгаа нь харагдахгүй их утаатай байлаа.


Тасганы овоог уруудаад ногоон нуурын тэндэх уулзварт 

Дөлгөөн нуур төвийн хавьд

3-р сургуулийн уулзвар нэвтэрч байна

100 айл

Буцаад 3-р сургуулийн хавид ирэв. Энэ үед гэгээ ороод зураг арай л гайгүй гарч эхэлсэн.

Гэрэл төвийн хойд талаас 100 айл тал руугаа харахад

Тасганы овоо тал руу харахад

Метро центр сүүмэлзэн үзэгдэнэ. 

Тасганы овооноос ногоон нуур талруу

Хороолол тал руу

Хороолол руу орох уулзварт

Манай байрны хажууд


Энд нэг марзан юм байнаа.