Tuesday, March 13, 2012

Дүүрчихсэн лүд хийгээд түүний нөхөд

Хуучин ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэж ёстой дүүрчихсэн, ичих нүүргүй лүд байнаа. Ярьж хэлж байгаа нь лав эрүүл бишээ. Ерөнхийлөгчөөсөө буусанаас хойш ер нь л элдэвийн юм их ярьлаа. Үнэхээр ичих булчирхайгүй хүн юм даа. Арван хэдэн жил төрийн толгой дамжчихаад дараа нь гэнэт төрөл арилжсан юм шиг болсон нөхөр. Ичих ч үгүй ахиж сонгогдохоор улайрч байгаа бололтой. Эрх мэдлийн төлөө юу ч ярьж юу ч хийж мэдэхээр харагдаад байгаа юм. Нүдэнд харагдаж байгаа нь ийм байгаа юм чинь нүднээс далд ер нь юу хийж явдаг бол гэж хааяа боддогдог юм. Ийм хүнийг гаргах юм бол жинхэнэ дарангуйлагч болно доо.  Ер нь ийм юм ярьж явдаг гар бол хүн буудах тушаал өгөхөөс ч сийхгүй л байх. За яахав эргүү Энхбаяр ч яахав дүүрч гэж бодъё. Тэр дагаж савсагнадаг гарууд байна. Удвал, өөр хэн хэн ч билээ. Жинхэнэ ойлгомжгүй нөхдүүд дээ. Юу бодож Энхбаярыг дагаж явцгаадаг юм бүү мэд. 

Уг нь блогтоо улс төртэй холбоотой юм бичихгүй гэсэн зарчимтай. Гэхдээ бас болохгүй юм шиг байнаа. 

Friday, March 9, 2012

Р.Чойном Ээжийн тухай шүлэг



Яруу найрагч Чойномын өөрийн хоолойгоор уншсан шүлэгийн бичлэгийг санаандгүй олоод дээрх шүлгийг текст хэлбэрт буулган авав. Радиод диктор баймаар сайхан хоолойтой хүн байж дээ. Таалан соёрхоно уу.

Ээжийн тухай шүлэг

Зүүн зүгийн уулыг харахаар, ээжийгээ би бодохым
Зүсний үрчлээ, сэтгэлийн агуу нь энэ л уул шиг санагдахым
Зүдрэл ихтэй амьдралын, жаран оныг гэтлэхдээ
Зүрх нь хайлан зөөлөрсөн ижий минь сайн болов уу

Хүний амьдралын зам, уртаас уртыг туулахдаа
Хүү надаасаа өөр, зовлонг тоотой амссан
Мичид шиг зургаан одтой, цолмон шиг гэгээн ээж минь
Миний од минь хаана байна гэж, зовон зовон суугаа даа

Өнөр дэлхийн амьдрал тэгширнээ гэж байдаггүй
Өдөр шөнө хоёр шиг цэнгэл зовол хослох юм
Өнөр түмнээ цэнгүүлэх шүлэгчийг төрүүлэхдээ та
Өөрийгөө зовоох зовлонг хамт төрүүлжээ ижий минь

Ээжээс зүүдэнд ирсэн захидал

Холын замд яваа хонгорхон хүү минь ээ
Амрах заяагүй тэнэсэн алагхан үр минь ээ
Умрын цэнхэр хангайд уйлж явна уу, дуулж явна уу
Улаанбаатарын шуугиан дунд унаж явна уу, сэхэж явна уу


Ирсэн захиаг чинь үзвэл ижийгээ зовно гээ юм уу
Бие сайн гэсэн байх юм, би уугаагүй ээ гэсэн байх юм
Ууж хөлчүүрч байгааг чинь зүүдээрээ би үзсээр байна
Унаж шартаж байгааг чинь зөнгөөрөө би мэдсээр байна


Уу л даа миний хүү уу
Улаанбаатарт биш энд
Уухдаа ээжийнхээ дэргэд уу
Унасан ч чамд амар шүү дээ үр минь


Согтоод ээжийгээ шахсан дугарааг чинь
Солгой гар дахь шилэндээ юүлсээр
Маргааш өглөө шарыг чинь тайлж
Махтай бантан хийж өгөхөд


Багадаа чихэр аваад инээдэг шигээ
Баярладаг биш үү миний хүү
Байтлаа одоо юунд зугатаагаав
Балгалаа гэж намайг зэмлэнэ гээ юу


Зохиолч гээд хүн бүхэн магтаж
Зоргонд нь согтоогоод шоолж байхад
Зовохдоо ээж нь зэмлэдэг юм
Зовлонг чинь би мэднээ


Анх чамайг бүүвэйлэхдээ би
Архиар биш хөхнийхөө сүүгээр
Амлуулаж байсан эхийн хувьд
Аашлах өдөр байлгүй л яахав


Тэгэхдээ би хүүгийхээ хүслийг
Тэмцүү дүүрэн байгаасай гэж
Нүгэл бүхэнтэй чинь эвлэрч
Нүдээ ч өгөхөөс буцахгүй шүү үр минь ээ


Ээждээ ир, бушуухан ир
Энд хот газраас дутах юмгүй
Эсэглэн ундаан, сайн хоол
Эрхэм сайн нөхөд ч байна


Хонгор хүү минь чи одоо болтол
Хорвоогийн хамаг сайн нөхөд
Хотод л би гэж бодож
Хотойж бодож явдаг юм биш биз


Шагналын чинь мөнгийн буухад
Шаазгай шиг шуугин цуглаад
Мөнгийг чинь дуусах сацуу
Мөндөр шиг арилж, солонго татдаг


Овоо гэгдээд мандаж явахад чинь
Орчлон дээр ганцхан чамайг л гэдэг
Осол гараад буурах үед чинь
Огт бид үерхэж яваагүй ээ гэлцдаг


Хаврын тэнгэр шиг тийм нөхөд
Хаанаас ч олдоно шүү дээ үр минь
Хань нөхөд бол мөнгө биш
Ханш өртөг гэж байх ёсгүй


Хөдөөнийхэн маань бол яахав дээ
Хөл хөөрцөг болж жүжиглэж чаддахгүй
Хөрвөл халдаггүй, халвал хөрдөггүй
Хөрслөг чанарлаг улс шүү дээ


Алагхан үр минь ир дээ, ир
Аагтайхан сархадаа уу даа, уу
Азай буурал ээжийгээ зовоохоор
Аль дураараа дургинхан дургин жаргаж үз дээ үр минь