Thursday, May 7, 2009

хачин юм

Мянганы сорилын сангаас Монголын төмөр замд хөрөнгө оруулах гэж байсан мөнгийг орос ах нар авахгүй гээд оронд нь оросоос зээл авах гэж байгаа гэсэн мэдээ чих дэлслээ. Яав ийв гээд мэдээ унштал манай хүмүүс орос ах нарт хэлээгүй ч юм уу эсвэл орос ах нар мэдээгүй ч юм уу шалтгаанаар үл ойлголцол үүсч ах нар наад мөнгийг чинь авахгүй бид өөрсдөө аргаа олно гэсэн бололтой юм. Арай ч дээ. Ийм юм гэж байх уу таминь. хэн нь үнэн яриад хэн нь худлаа яриад байнаа. Миний мэдэхээр энэ сангаас мөнгө авах гэж нилээд хэдэн жил манай нөхдүүд их ажил хийж байсан санагдана. Нилээн гайгүй боловсролтой болов уу гэмээр бондгор залуу төслийн удирдагч гээд л зурагтаар яриад байсныг нь олон хүмүүс санаж байгаа болов уу. Нилээд нарийн шүүлтүүрээр ордог тул төсөл нь шаардлага хангахгүй хэд хэдэн удаа буцсан тухай мэдээлж байсан. Тиймээс зээл авах шалгуурыг хангахын тулд ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гээд л яриад байсан санагдана. Зээл нь бүтээд хөрөнгө оруулалт хийх мөчид ийм балай юм болсныг сонсоод үнэхээр ойлгосонгүй. Яаж ч бодсон манай талаас төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ гэж анхаасаа төлөвлөөд тэгээд төслөө хийхдээ төмөр замтай хамтран ажилласан байж таарна. Эсвэл нөхдүүд анхнаасаа худлаа төсөл шаагаад, мөнгө авах дээрээ тулсан чинь оросууд гайхаад энэ чинь юу болж байна аа гэж асуусан болж байна уу. Ер нь үүнийг нь тэр газрын удирдлага, орос ах нар мэдээгүй байж байна гэдэгт итгэхэд бэрх. Энэ бол хэдхэн төгрөгний асуудал биш 188 сая долларын асуудал. Ингээд бодохоор манайхан ажлаа яаж хийдэг нь эндээс тодхон харагдаж байгаа байх. Хийж байгаа ажил нь ямар ч уялдаа холбоо байхгүй. Мянганы сорилын санг сайхан хулхидаж дээ. Энэ төсөл дээр ажилласан хүмүүсийг монголчууд мөн ч олон жил тэжээж дээ. Яс юман дээр хэдэн хүний хармаанд орох байсан мөнгө л орохоо болиж байгаа байх даа. Америк ах нар одоо юу гэж хэлэх бол тэрийг нь сонсмоор байна.