Friday, October 26, 2012

Чимээгүй хүмүүс

Би нээрээ шинээр юм бичихгүй хуучин юмаа л шүүрддэг болж дээ. Яг үнэндээ бол бичих чадвар муутай, дээр нь бас зав гарахгүй байнаа. /аймаар шалтагтай айн. Тэгсэн мөртлөө дандаа хүний муу муухайг үзэх гэсэн юм бичнэ /

Энд нэг бичиж байсан даа,   Төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авна энэ тэр гээд аймаар юм яриад явсан Удвал авгай маань юуны төлөө нөгөө эксийг дагаад яваад байсан нь тун ч тодорхой болж байна даа гэж. Одоо сайд болоод нөгөө яриад байсан ард түмнийхээ төлөө юу хийхийг нь харах л үлдлээ дээ. 

Мартсанаас нөгөө Цагаанбаатар маань Лондонгоос хойш бас л дуугай. Ядаж нэг ярилцлага өгөөсэй дөө. 

Saturday, October 20, 2012

Just For Laughs Gags' 2 hours 31 minutes High quality



ЭЛЭГЛЭЛ


Би энэ залууг их сайн элэглэдэг гэж боддог. Найзынхаа төрсөн өдөр дээр бас тоглолтыг нь харж байсан юм байна.

Гадуур тоглолт нь болно гээд зарлал нь гараад байгаа Parody гээд гурван нөхөр бол ёстой чадваргүй санагдаад байдаг юм.

:-0

Урьд нийтлэгдэж байсан нэг ийм пост байна. Энд бичиж байхад бодож байсан хардлага маань зөв л байсан юм шиг байна. Энэ тухай эндээс уншаарай.

Бас Энхтайвны гүүрээ хятадуудаар янзлуулаад баахан мөнгө төлөөд л байсан. (энд үз)
Одоо бүр нурах болж байгаа гэж байх шив дээ. 



Wednesday, October 10, 2012

Хөгжилтэй ComPSYlation

Ялангуяа сүүлийн хитлер бол янзтай болж, ганцаараа галзуу юм шиг инээв


Saturday, October 6, 2012

Р.Чойном. Намрын тухай бодол

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ

Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.

Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.