Sunday, January 16, 2011

Данзанравжаагийн шүлгүүдээс

Юм янзалж байтал ийм нэг шүлгүүд гараад ирлээ. Ямар устгалтай нь биш эндээ л хадгалахаас.

Энэ биеэ зээлийн байшин мэт батгvйд санаж яв

Энэ насаа зvvдний vзэгдэл мэт vнэгvйд санаж яв

Аливаа xvний өмнө боол мэт дорд суурийг барьж яв
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай
Даяар бvxэн магтвал, vxдэл мэт зориггvй яв
Дайсан бvxэн муулбал уул мэт xөдөлгөөнгvй тэс
Xамаг ёсоон xазайлгалгvй, xаан xvн шиг бай
Xаралган соxор мэтээр бусдын мууг xараxгvй яв
Дээрэнгvй xэрvvлийг xэрэгсэлгvй дvлий мэт яв
Дээдэст зусардаxыг тэвчиж галзуу xvн шиг бай
Өөрийн эрдэмийг уурxайн сан шиг далдлан нууж яв
Өр ширтэй xvн шиг эд таваарын өглөг дандаан өгч яв
Зовж байгаа нөxөрт садан сvлбээтэн мэт туслаж бай
Зоргоор xэрэн xэсэж, орон магадгvй гөрөөс шиг яв
Зожиг xирс мэт ямагт гагцаараа бай
Зориуд xор идсэн мэт xэзээ vxэx магадгvйг бод
Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв
Гэмт муу нөxрийг өстөнд vзэж сэмээр xолдож зайл
Ариун гvн увдисыг рашаан мэт vргэлж ууж яв
Амьсгалаx завгvй мэтээр сайн мөрийг бясалгаж яв
Алин vзэгдсэн бvxнийг илбэ мэтэд онон зоxио
Аялгуу дуу бvxнийг xадны цууриа адилд мэдэж зоxио
Чанадтай байлдалцаx мэт сэтгэлдээ xаруул тавьж
Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бvтээ
Товчилбол би vvнийг xийнэ, тvvнийг xийxгvй гэж
Тодорxой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
Цангасан заан ус уруу зvтгэx мэт яавч буцалтгvй байж
Цаад эцэст нь xvртэл ажлаан магадтай гvйцээн зоxио...

Дулдуйтын Данзанравжаа


Данзанравжаа. Ичиг, ичиг

Аяа, бас тустай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч эмч нар ичиг
Аяа, бас өөрийн гэмийг үзэхгүй, бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг
Аяа, бас нүд нь царай харавч, сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа, бас өдөр бусдыг сургаад шөнө цалгайрагч номч нар ичиг
Аяа, бас өөрөө айл хэсэж ирээд, эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
Аяа, бас эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа, бас энэ гэмүүд над буй бол, олны дундаас би ганцаар ичиг
Аяа, бас хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг
Аргаа бүү бар. Хөөрхий.

Данзанравжаа. Дөрвөн улирал

Хавар Өсөх цаг
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгоддогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Үүрд байгаа хэлбэртэй байдаг л
Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохуунийг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л

Зун Идэр цаг
Жаргалтайн дэлгэр зуныхаа сард
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад
Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд
Жавартай өвлийн хүйтнийг мартана
Захирч сургагчдын сургаалыг орхиод
Зальхай найман номыг даган явсаар
Завдлагагүй дөрвөн далайн жамыг эс мэдэв л

Намар Өтлөх цаг
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дурдмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс автаад
Нарны дулаан илч нь буурна л
Найртай багын омгоор найдангуй таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөм л

Өвөл цаг Өнгөрөх цаг
Хөх өвлийн дохио ирэхэд
Хөвчийн өндөр дээгүүр нь цас будраад
Хүйтэн жаварлагч салхийн эрчим чангараад
Хөвчин дэлхийн өнгө нь буурна л
Хүний биеийн шүтээн улмаар
Хөгшрөөд өтлөхийн хирд
Хүч ба оюун билэг сулран хомстож
Хүчтэй үйлийн эрхийг дагана л
Амраглан ханилсан амь бие хоёрыг
Аюултай эрлэгийн элчийг салгахын урьд
Ачит лам багшийг дагаж
Ариун нирвааныг олох болтугай.

Ноён хутагтын сургаалаас

Гадаад биеийн явдал гэвэл

Ёстоныг хүндэл

Настаныг баярлуул

Ачтанаа өргө

Бачтанаасаа зайл

Сайнаас бүү сал

Садныг бүү эр

Олон бүү арилж

Огт бүү харамла

Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга

Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал

Муу нөхөртэй бүү нөхц

Зүйл бүрийн хувцас бүү өмс

Зүг тал үгүй бүү гайхуул

Хэлний өгүүлэх хэмээвэл:

Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ

Хэгжүүрхэж омог бүү үүсгэ

Хэлбийж олон янз бүү урва

Саваагүй тохуун үг бүү хэлц

Санамсаргүй үг бүү хэл

Эвлэж муу санаатантай бүү зөвш

Эвдэрч олон зан бүү гарга

Хордож бусдын гэмийг бүү малт

Ховсорч хэрэггүй үг бүү зөө

Хуурч элдэв башир бүү хэл

Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв.

Сэтгэлийн чиг гэвэл:

Шинжлэлгүй бүү сэтгэ

Сэрэмжгүй бүү залхайр

Гэнэт нөхрийг бүү итгэ

Гэнэдэж хүнээс бүү урьт

Буруу юмыг бүү өмөөр

Бусдын юманд бүү шуна

Бузгай дээрэнгүй бүү загна

Бузар хилэнцийг бүү үүсгэ

Чөлөөгүй гэж бүү алгас

Чадал үгүй байж бусдыг бүү дуурай

Магад дээдсийг олж нөхөрлө

Муу явдалтнаас насад дутаа

Санасан бүрийг бүү итгэ

Салах учрахад бүү гомд

Буянтай санаанаас бүү холд

Бодь сэтгэлийг бүү март

Нийтийг товчилбол:

Самуун хүнтэй бүү учир

Санасан бүрийг бүү ярь

Тэр энэ гэж бүү эрэлх

Тэгэх ингэх гэж бүү зарла

Сонжилбол бүү уурла

Сонирхож бүү урва

Өгвөл эд мөн

Сахивал санваар мөн

Хүлцвэл хуяг мөн

Хичээвэл мөр мөн

Эс мартвал бясалгал мөн

Мэдвэл билэг мөн

Мунхаг хүнтэй оролдвол

Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна

Хүсэлтэй хүнийг чанга хоригловол

Гансрах тул аргаар номхотго

Ууртай хүнийг ширүүн хэлбэл

Аюул болох тул улмаар ухуул

Омогтой хүнийг дарлавал

Хорсох тул нэр цолоор баясга

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл

Хэрэг гарах тул их битгий хэрэгс

Атаач хүнд нүүр эс өгвөл

Гомдох тул сайхан загна

Харамч хүн нэг ширхэг утсыг ч болов

Харамлах тул арилжаа бүү хий

Зусарч хүнтэй нөхөрлөвөл

Зоргоор болох тул дорд суудлыг барь

Ховч хүнтэй хэлэлцвэл

Бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ

Их хүнийг эс нүүрдвэл

Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл

Боол хүнийг эс баярлуулбал

Явдал хождох тул бага сага юм өг

Өр бүү хий

Өглөг бүү тасал

Хулгай бүү хий

Ховсоргон бүү загна

Олноос зөнш

Онц өөрийн санааг сүүлд гарга

Хэлбэл бүү буц

Санавал бүү март

Хүнийг нүүрчилж

Хэргийг буруу бүү болго

Хүнд чиг үгүй загнаж

Сайхан зан үгүй бүү суу

Эд хэмээвэл ертөнцийн ёсны сургаал болой”