Monday, April 13, 2009

Миний дүүгийн /sister/ төрсөн өдөр 04.11

Миний хайртай дүүгийн төрсөн өдөр.

1993 оны энэ өдөр хайрт дүү минь энэ хорвоод мэндэлсэн юм. Энэ өдрийг би ямар их хүсэн хүлээсэн гэж бодно. Яагаад гэвэл би энэ өдрийг 17 жил хүлээсэн юм. Дунд нь нэг дүүтэй болох байсан боловч бүтээгүй.

Яг дүүг төрж байх үеийн энэ өдрүүд яаж өнгөрсөнийг би сайн санадаггүй юм. Яагаад гэвэл тэр өдрүүдэд маш их завгүй байлаа. Аавыг л хүлээгээд байсан санагдана. Ямар ч байсан аавтай хамт ээжийг эргээд дүүгээ эмнэлгийн цонхоор харж байсан нь саяхан юм шиг тодхон санагдаж байна. Нэгэн бяцхан зүрх цохилоод эхэлж дээ гэж бодож билээ.

Эмнэлгийн цонхоор харуулж байсан нь шөнөжингөө нүдэнд харагдаж билээ.

Гэтэл одоо дүү минь 16 нас хүрчээ. Цаг хугацаа мөн ч хурдан юм даа. 6 настайгаас нь хойш мөн ч олон жилийг бид тусдаа өнгөрөөж дээ. Надад ч хэцүү байсан дүүд маань ч хэцүү байсан даа.

Гэхдээ энэ бүхэн нэг л өдөр дуусах болно гэж би итгэж байна. Хэдийгээр хоёулаа тус тусдаа хүний нутагт амьдарч байгаа ч гэлээ хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж хэд хоногийг сайхан л өнгөрөөлөө. Дүүгээ явуулчихаад сэтгэл жаахан хөдлөөд, санах, үгүйлэх, хайрлах сэтгэл төрөн үүнийг бичиж байна. Одоохондоо хувь заяа бидэнд хатуу хандсан ч гэлээ дүүтэйгээ хамт төрсөн нутаг эх орондоо, аав ээжтэйгээ элэг бүтэн байх өдөр удахгүй тохионо гэсэн сайхан ерөөлөөр энэ бичлэгээ өндөрлөе.

/Товчхон бичсэн болохоор сонин санагдах байх. Цаг нь ирэхээр энэ тухай тодорхой бичнээ. Магадгүй сонирхолтой зохиол ч болох юм билүү.
Нээрээ сая бичихдээ л анзаарлаа монгол хэлэнд миний дүү л гэж ярихаас эрэгтэй дүү, эмэгтэй дүү гэж хэлдэггүй ш дээ. Тэгээд гарчигаа залхуу хүний аргаар янзалсан шүү/

No comments:

Post a Comment