Tuesday, April 14, 2009

double zero cutting

Монгол төгрөгийн хоёр "00"-ийг аваад хаячихаж болохгүй юу? Эдийн засагт ямар сөрөг болон эерэг нөлөө үзүүлэх бол? Мэдээж шинээр мөнгөн тэмдэгт хэвлэж зардал гаргах муу талтай гэдэгий мэдэж байна. Гэхдээ хэрэглэдэггүй бага /задгай/ дэвсгэртээ хэрэглэх сайн талтай. Үүнтэй холбоотойгоор монгол цаасан төгрөгийн загвар, дизайн болон нууцлалын талаар өөрийн бодож байгаа зүйлээ удахгүй бичнээ. Санаж бодож байдаг юмаа ядаж тэмдэглээд үлдээж байхгүй бол энд тэнд хүмүүс түрүүлж бичээд байгаа шүү. Жишээ нь монгол цагаан толгойн щ үсэгний асуудал байна. хэзээ ч хэрэглэгддэгүй үсэг. Энэ талаар нилээн хэдэн жилийн өмнө бодож мэддэг чаддаг хүмүүсээс асууя гэж бодсон боловч чадалгүй өнөөг хүрсэн билээ. Гэтэл саяхан нэг нөхөр энэ талаар биччихсэн байна лээ. Үүнээс болоод одоо санаж бодож байгаа бүхнээ товч боловч бичиж үлдээе гэж бодож байна. Бичнэ гэдэг үнэхээр хүнд ажил юм аа. ярихаар ундраад байдаг үгс бичих болохоор таг болчих юм. энэ бас хүний нэг онцлог л байх даа.

No comments:

Post a Comment