Monday, October 3, 2011

Адарсүрэн - Мөрөөдлийн дуу




Үг  
Ая 
Дуучин Адарсүрэн


Мөрөөдлийн дуу


Таанын үнэрт салхи чи

Талын дээгүүр өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Сэвшээ зөөлөн салхи чи
Сэлүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй

Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй

Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очноо гээд
Хайртай түүнд минь дамжуулаарай


2 comments:

  1. Жавхлан бас гоё дуулсан байсан. Сайхан дуу шүү.

    ReplyDelete
  2. Тиймээ сайхан дуулсан. Бас, нэг бадаг орхисон байх шүү. Гэхдээ энэ хувилбар нь илүү чихэнд хоногшчихсон байдаг юм шиг байгаан.

    ReplyDelete