Saturday, March 28, 2009

Earth Hour

Өнөөдөр интернэт хэрэглэсэн хүмүүс Earth Hour гэсэн үгийг хаа сайгүй харсан байх.
Тэгээд энэ юу болох талаар сонирхож үзлээ. Тэгээд дараах мэдээллийг оллоо.

Өнөөдөр дэлхий нийтээрээ цаг агаарын өөрчлөлт болон дулаарлын эсрэг Earth Hour гэдэг үйл ажиллагааг WWF-с зохион байгуулж байгаа юм байна. Ө.х 2009 оны 3 сарын 28-нд өөрийн амьдарч буй орон нутгийн цагаар 20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраах юм. Гэрэл унтрааснаар та энэ үйл ажиллагаанд оролцож саналаа өгч байгаа гэсэн үг. Энэ үйл ажиллагаанд долоон тив, 83 орны 2848 хот оролцох юм байна.
New York, London, Beijing, Paris, Moscow гээд л том хотуудын нэрс цуварч байгаа харагдана. Мөн дэлхийд алдартай газрууд энэ үйл ажиллагаанд нэгдэх юм байна.
•Eiffel Tower in Paris
•Bird’s Nest Stadium in Beijing гээд л жагсаалт нь үргэлжилж байна.

Энэ үйл ажиллагааны жагсаалтанд Монгол улсын маань нэр алга.

Анх энэ үйл ажиллагаа 2007 онд Сидней хотод эхэлж байжээ. Энэ үед 2.2 сая айл өрх албан газрууд нэг цаг гэрэлээ унтрааж байсан байна. 2008 онд энэ нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болж 50 сая хүн гэрэлээ унтрааж байсан ажээ. Сан Францискогийн Golden Gate гүүр Ромын Коллизей, Сидней хотын дуурийн театр зэрэг алдартай газарууд энэ үйл ажиллагааг дэмжиж гэрэлээ унтрааж харанхуй байсан байна.
Энэ жил энэ түвшнийг ахиулж 1 тэрбум хүн гэрэлээ унтраах буюу дэлхийн нийтийн саналыг авах зорилготой байгаа ажээ.
Гэрэл унтрааснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ багасаж дулааралд хамгийн их нөлөөлж байгаа CO2 ялгаруулалтыг бага ч болов бууруулж байгаа юм байна.

Дэлгэрэнгүйг эндээс хараарай.



VOTE EARTH during Earth Hour 2009,

Saturday, March 28, 8:30-9:30pm.


Эх дэлхийгээ аврах үйл ажиллагаанд нэгдэн гэрлээ унтраацгаая.

2 comments:

  1. Тэр жагсаалтад монгол байхгүй байгаа учир нь монголыг барууныхан тоодоггүйд л байгаа юм. Африкийн орнууд байхгүй байгаатай адил шүүдээ.
    Бид дотроосоо болохоор манай монголыг тоогоосой учир нь чингис энтэр гээд л зөндөө юм бодогдоно л доо. Гэтэл гадныхан бол 2 гүрний хооронд хавчуулагдсан хөгжлөөр доогуур нүүдэлчид л гэж санаанд нь бууна. Энэ утгаарааа африкийнхнаас нэг их ялгарахгүй тэдэнд харагдаж байгаа юм.

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Харин ч манайх шиг утаандаа дарагдсан улс иймэрхүү үйл ажиллагааг идэвхитэй дэмжин олон улсын анхаарлыг өөр дээрээ татаж байх хэрэгтэй болов уу түүнээс биш хүнд тоогдох гээд суугаад байвал хэн ч харахгүй нь ойлгомжтой.

    ReplyDelete