Tuesday, February 24, 2009

news point mn- ees

Уг хуудсын Монгол улсын өдөр тутмын гол мэдээллийг өгч байгаа томоохон эх үүсвэр гэж ойлгодог билээ. надтай адил бодолтой олон хүмүүс байдаг байх гэж бас бодддог. Одоохондоо Монгол улсынхаа тухай мэдээлэлийг авч байгаа гол эх сурвалжуудын нэг учраас энд байгаа нийтлэлийг нилээд бодитой байх магадлал өндөртэй гэж үзэж байна. Цаашид энд тавигдсан мэдээлэлүүдийг ашиглан өөрийн бодлоо блогоороо дамжуулан хүргэж байх бодолтой. за тэгээд дараах мэдээлэл дээр саналаа хэлье гэж бодлоо. Гэхдээ дандаа муулах юм л гарах гээд байгаа шүү.

Нийслэлийн замыг урд хөршийнхөн шинжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын урилгаар БНХАУ-ын Зам гүүрийн корпорацийн төлөөлөгчид ирсэн билээ. Тэд өнөөгийн авто замын байдалд дүгнэлт өгөх бөгөөд ажлаа эхэлжээ. Тус компанийн дэд ерөнхийлөгч Ван Ганг тэргүүтэй төлөөлөгчид Налайх-Улаанбаатарын асфальтан зам, сүүлийн үед гомдол гарах болсон Энхтайваны гүүрийг барьсан арвин туршлагатай юм. Тэд өмнөх ба одоогийн байдалд судалгаа хийж, дүгнэлт өгнө.
Энэ ажлыг тэд өөрсдийн хөрөнгөөр хийх юм. Ингэснээр хямралын эсрэг төлөвлөгөөнд тусгагдсан хотын замд зарцуулах 100 тэрбум төгрөгийг хаана хэрхэн зарцуулах нь тодорхой болох юм байна.


за одоо энэ мэдээнээс юу ойлгосоноосоо эхлэе.
Хотын даргын урилгаар хятадын төлөөлөгчид иржээ. Тэд Монголын нэгэн замын байдалд дүгнэлт хийхээр ирсэн. Гэхдээ тэд гомдол гарсан замыг барьсан "арвин туршлагатай" хүмүүс юм. Тэгээд тэрийгээ засах ч юм уу эсвэл цаашид яахаа шийдэх ч юм уу ямар нэг санаатай байгаа юм гэнэ. Тэгээд энэ судалгаанд гарах зардлаа өөрсдөө гаргана. Дараа нь цаашид гаргах их мөнгийг яаж зарцуулахыг заана.

Тоймлон ойлгоход иймэрхүү л дүр төрх гарч байна. Мэдээж хэрэг, энд тухайн мэдээлэлийг бичсэн сэтгүүлчийг тэнэг мангараар нь дуудаад өнгөрч болно. Эсвэл муусайн хятадууд гээд занах хэрэг ч гарч магад. Хамгийн гол нь эндээс Монголчууд өөрсдөө замаа хийж, янзалж чадахгүй, гадны компаниас тусламж хүсэж байгаа юм байна. Тэгээд тэр их мөнгийг уг ажилд зарцуулах гэж байгаа юм байна гэсэн дүгнэлт гарлаа.

100 тэрбум гэдэг асар, асар их мөнгө. /aprox. 60 орчим сая доллар/
Энэ мөнгө нөгөө л татвар төлөгч ард түмний халаасаа шавхан, харамлан, хэрэлдэн, уурлан, бухимдан байж төлсөн мөнгөний маань нэг хэсэг байж таарна. Нарийн бодвол автын үзлэг, замын хураамж за тэгээд өөр юу ч байдаг юм мэдэх мэдэхгүй хураамж, торгууль гэх мэтээс цугларсан мөнгө байх. Энэ мөнгөөр хотын замыг бүхэлд нь засаад янзлаад гоё болгочихдоггүй юм гэхэд хотын захиргаа өөртөө замын хэдэн техник худалдаж аваад цаашид барих, янзлах ажилдаа ашиглаад, ашиг олохгүй ч зардал хэмнээд байж болох л байх. Ер нь иймэрхүү их мөнгөний дүнг сонсоод байхад цаана нь хэн нэгэн эвэртэн туурайтны бизнес байгаа байх гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Өнөөдөр энэ мөнгөнд тааруулсан төсөв хийгээдэх гээд үндэсний бизнес эрхлэгчиддээ хандах юм бол хөөрхөн юм хийчих газар олон гарна гэдэгт итгэлтэй байна.
Болдогсон бол энэ мөнгөөр Монгол орны замын нөхцөлийг судлах, замыг сайжруулах технологийг хөгжүүлэх лаборатори байгуулахсан. Тэгвэл Монгол улсын маань цаашдын хөгжилд их л хэрэгтэй юм сан даа. Дээрх мэдээнээс харахад энэ их мөнгө гадагшаа гаргах тал руугаа болсон юм шиг санагдлаа. Тэгээд засаад л байдаг дараа нь тайлан тавиад л байдаг тэгсэн хирнээ нүдэнд үзэгдэж гарт баригдах юм байхгүй л байх нь элбэг. Эцсийн дүндээ тэр мөнгө хаашаа ч юм алга болчихсон байдаг шүү дээ. Ингээд ургуулан бодоод бичээд байвал зөндөө л юм бичиж болохоор. Энэ бол зөвхөн наад захын жишээ шүү дээ.

Thursday, February 19, 2009

бодолоо дараа хэлье

энэ ямар сонин юм ярьдаг нөхөр вэ

Saturday, February 14, 2009

Сайхан уриалга байна

Энэ их сонирхолтой санагдаж байна. Үнэхээр ажил хэрэг болбол сайхан л байна. Юу ч гэсэн яаж өрнөхийг нь харж байя. Ингээд үргэжлээд л явах бололтой.

Friday, February 13, 2009

НАМРЫН ТУХАЙ БОДОЛ

Р.Чойном
НАМРЫН ТУХАЙ БОДОЛ

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ

Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа! гэж шүүрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.

Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Yүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Wednesday, February 11, 2009

азгүй хийгээд авъяасгүй.

Манай найз нар дунд хөгжмийн болоод урлагийн авъяастай хүн байдаггүй. Тэгээд бид хэд ярьдаг юм. Ядаж гитар дардаг найзтай болох юмсан гэж. Намуун үдэш, сэрүүн салхи, голын эрэг, түүдэг гал, хөнгөн аяз, дуртай дуу, бидний хүсэл.
Бүгдээрээ инжинаарууд. Авъяасгүй боловч азтай.

Tuesday, February 10, 2009

Хакухогийн тухай онигоо

Мөөеө аврага пз..а гэж их ярьдаг тухай нэг онигоо байдаг даа.

Мөөеө аваргын гэрт нэгэн хүн зочилж хууч хөөрч сууснаа Та дандаа л пз...а гэж ярихымаа гэсэн чинь Мөөеө аврага багыгаа зааж "Манай гэрийхэн дотор наад горшоок дээр сууж байгаа шүдгүй пз...аас бусад нь бүгдээрээ тэгж ярьдагийн" гэсэн чинь "Шүдтэй шүү пз...а". гэсэн гэдэг.

Одоо бодоод байхнээ тэр шүдтэй пз...а чинь Хакухо байсан байна шд. Одоо тэгэж ярьдаг болов уу. хэхэ

Гоё дуунууд - 01

Яагаад ч юм бага байхдаа сонсож байсан дуунууд нэг л гоё дотно санагдаад байдаг юм. Юу ч гэсэн хэдэн дуу оруулчихъя.