Мунхагийн муу хараал нь Хүлцэнгүй билигийн хуягаар Хүрэн зүрхээ хуягласан Мэргидийн чихнээ ерөөл амуй. Б.Ринчин
Saturday, June 8, 2013
Wednesday, May 29, 2013
Queen- live at Wembley Stadium 12-07-1986 Saturday (25th Anniversary Edi...
2 цаг тасралтгүй дуулна гэдэг үнэхээр л чадалтай хоолой мундаг дуучин мундаг хамтлаг байлаа.
Saturday, May 25, 2013
Чоно авлаж буй бичлэг USSR 1958
Ингэж чоно алдаг сонин юмаа. Манарцан юм уу эсвэл хөдөлж чадахаа болчтлоо цатгалан байх шиг байгаан.
Thursday, May 23, 2013
Wednesday, May 22, 2013
Friday, November 16, 2012
I fond the wood.
Би модонд үнэхээр дуртай болчихоод байна.
Модоор төрөл бүрийн тавилга, эд зүйлс хийх хувийн цехтэй болох нь миний мөрөөдөл болчихоод байна даа.
Багадаа мод төмөртэй харьцаж байсных арга эвийг нь олж болмоор санагдаад ер болж өгдөггүй.
Эпоксидны смолагаг гоё юманд ашиглах санаа байх юм. мебелийг гоё болгодог гол юм.
wood stain, гэж нэг гоё юм байнаа.
Хийх юмнууд санаанд хавтас хавтасаар дүүрэн байнаа нээрээ.
Яахав санаж явбал бүтнэ. Хэзээ нэг өдөр тийм цехтэй болчихоод дуртай юмаа хийгээд сууж байх өдөр ирэх болно доо.
Хүн дуртай юмаа хийнэ гэдэг шиг жаргал хаа байхав.
Wednesday, November 14, 2012
Friday, October 26, 2012
Чимээгүй хүмүүс
Би нээрээ шинээр юм бичихгүй хуучин юмаа л шүүрддэг болж дээ. Яг үнэндээ бол бичих чадвар муутай, дээр нь бас зав гарахгүй байнаа. /аймаар шалтагтай айн. Тэгсэн мөртлөө дандаа хүний муу муухайг үзэх гэсэн юм бичнэ /
Энд нэг бичиж байсан даа, Төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авна энэ тэр гээд аймаар юм яриад явсан Удвал авгай маань юуны төлөө нөгөө эксийг дагаад яваад байсан нь тун ч тодорхой болж байна даа гэж. Одоо сайд болоод нөгөө яриад байсан ард түмнийхээ төлөө юу хийхийг нь харах л үлдлээ дээ.
Мартсанаас нөгөө Цагаанбаатар маань Лондонгоос хойш бас л дуугай. Ядаж нэг ярилцлага өгөөсэй дөө.
Saturday, October 20, 2012
ЭЛЭГЛЭЛ
Би энэ залууг их сайн элэглэдэг гэж боддог. Найзынхаа төрсөн өдөр дээр бас тоглолтыг нь харж байсан юм байна.
Гадуур тоглолт нь болно гээд зарлал нь гараад байгаа Parody гээд гурван нөхөр бол ёстой чадваргүй санагдаад байдаг юм.
Wednesday, October 10, 2012
Saturday, October 6, 2012
Р.Чойном. Намрын тухай бодол
Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс
төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.
Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л
Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.
Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж
Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.
Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.
Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л
Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.
Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж
Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.
Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Tuesday, August 21, 2012
Сальфетка нугалах загвар
Дээр үед нэг сэтгүүл дээрээс хараад зурж байсан салфетканы зургаа өнөөдөр санаандгүй олов. Тухайн үедээ учрыг нь олохгүй өөрөө нугалж үзэж байж нилээн ойлгомжтой болгож зурсан юм. Дуурайлгаад хийж үзнэ биз дээ. Надад бол эхнийх нь таалагдаад байгаам.
Wednesday, May 9, 2012
Friday, May 4, 2012
бас нэг бичлэг
Зарим нэг сааталтай нөхдүүдэд замын хөдөлгөөний дүрэмд дараах заалт байдгийн сануулмаар байна. /ногооноор тодруулав/ Эдгээр нөхдүүд эгнээ байраа эзэлж чадахгүй, хурдаа тохируулж чадахгүй, зам чөлөөтэй байхад явдаггүй хирнээ яг түгжрээд багтаж ядаж байхад баруун зүүнгүй чихээд байдаг гарууд байдгийн.
9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;
б/ “Хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;
в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;
9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;
б/ “Хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;
в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;
Tuesday, April 17, 2012
нэг бичлэг
Facebook дээр 3-4-р хорооллынхоны тулгамдсан асуудал юу вэ гэсэн асуултыг Баянгол Дүүрэг-ээс тавьжээ. Тэхээр нь нэг коммент үлдээчихлээ. Үлдсэнийг нь эндээ бичье.
Гадаад очиход нэг л аятайхан өөр мэдрэмж төрөөд байдаг даа. Энэ нь явган хүний замтай шууд холбоотой байдаг нь надад анзаарагддаг юм. Хаашаа ч явсан, хаана ч орсон бүх газрууд явган хүний замтайгаа нэг түвшинд байдаг нь ихээхэн тохь тухыг үүсгэдэг. Уг нь бол хэрэгтэй хэрэггүй юманд санаа тавиж улс төржихөө болиод хүнд чиглэсэн иймэрхүү юманд л анхаарлаа хандуулж байвал хэрэгтэйсэн. Ийм юм хийж байгаа, хийх гэж байгаа хүнийг гар өргөөд 100 хувь дэмжмээр байгаа юм.
Зам хөндлөн гарна гэдэг бол үнэхээр асуудалтай. Гол шалтгаан нь машин тасардаггүй явдал. Тиймээс юун түрүүнд хэд хэдэн газарт гэрэл дохио тавьж машины хөдөлгөөнд жаахан пауз гаргах хэрэгтэй. Тэгээд гүүрэн болон нүхэн гарцуудыг барих хэрэгтэй.
За тэгээд хүүхдийн тэрэг түрэх, дэлгүүрээс хүнсээ аваад тэргэнцэрт хийгээд чирэх, тэргэнцэртэй хүн явах гэсэн ойлголт ер нь байхгүй дээ. Эдгээр асуудлууд хороолол гэлтгүй монголд тулгамдсан асуудал.
Ордог хаалгатай газар болгон яахаараа заавал өндөр шатаар орж гарч байдаг юм бол, Явган хүний замтай нэг түвшинд хийдэг стандарт ер нь байна уу үгүй юу? Нэг алхаад л нэг боржур, довжоо, шат. Хүүхдээ тэргэнд суулгаад дэлгүүр ороод нэг юм аваад ирнэ гээд төсөөлөөрэй. Орцноосоо гарахаас эхлээд л асуудал тулгарна. Тэгсэнээс хүүхдээ гэртээ орхиод л гарсан нь хамаагүй дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бол ярих ч юм байхгүй. Бараг л гэрээсээ гарах эрхгүйтэй адил.
Ордог хаалгатай газар болгон яахаараа заавал өндөр шатаар орж гарч байдаг юм бол, Явган хүний замтай нэг түвшинд хийдэг стандарт ер нь байна уу үгүй юу? Нэг алхаад л нэг боржур, довжоо, шат. Хүүхдээ тэргэнд суулгаад дэлгүүр ороод нэг юм аваад ирнэ гээд төсөөлөөрэй. Орцноосоо гарахаас эхлээд л асуудал тулгарна. Тэгсэнээс хүүхдээ гэртээ орхиод л гарсан нь хамаагүй дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бол ярих ч юм байхгүй. Бараг л гэрээсээ гарах эрхгүйтэй адил.
Гадаад очиход нэг л аятайхан өөр мэдрэмж төрөөд байдаг даа. Энэ нь явган хүний замтай шууд холбоотой байдаг нь надад анзаарагддаг юм. Хаашаа ч явсан, хаана ч орсон бүх газрууд явган хүний замтайгаа нэг түвшинд байдаг нь ихээхэн тохь тухыг үүсгэдэг. Уг нь бол хэрэгтэй хэрэггүй юманд санаа тавиж улс төржихөө болиод хүнд чиглэсэн иймэрхүү юманд л анхаарлаа хандуулж байвал хэрэгтэйсэн. Ийм юм хийж байгаа, хийх гэж байгаа хүнийг гар өргөөд 100 хувь дэмжмээр байгаа юм.
Tuesday, March 13, 2012
Дүүрчихсэн лүд хийгээд түүний нөхөд
Хуучин ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэж ёстой дүүрчихсэн, ичих нүүргүй лүд байнаа. Ярьж хэлж байгаа нь лав эрүүл бишээ. Ерөнхийлөгчөөсөө буусанаас хойш ер нь л элдэвийн юм их ярьлаа. Үнэхээр ичих булчирхайгүй хүн юм даа. Арван хэдэн жил төрийн толгой дамжчихаад дараа нь гэнэт төрөл арилжсан юм шиг болсон нөхөр. Ичих ч үгүй ахиж сонгогдохоор улайрч байгаа бололтой. Эрх мэдлийн төлөө юу ч ярьж юу ч хийж мэдэхээр харагдаад байгаа юм. Нүдэнд харагдаж байгаа нь ийм байгаа юм чинь нүднээс далд ер нь юу хийж явдаг бол гэж хааяа боддогдог юм. Ийм хүнийг гаргах юм бол жинхэнэ дарангуйлагч болно доо. Ер нь ийм юм ярьж явдаг гар бол хүн буудах тушаал өгөхөөс ч сийхгүй л байх. За яахав эргүү Энхбаяр ч яахав дүүрч гэж бодъё. Тэр дагаж савсагнадаг гарууд байна. Удвал, өөр хэн хэн ч билээ. Жинхэнэ ойлгомжгүй нөхдүүд дээ. Юу бодож Энхбаярыг дагаж явцгаадаг юм бүү мэд.
Уг нь блогтоо улс төртэй холбоотой юм бичихгүй гэсэн зарчимтай. Гэхдээ бас болохгүй юм шиг байнаа.
Subscribe to:
Posts (Atom)



