Tuesday, February 14, 2012

Юун валентин?

Би ер нь их гажиг хүн юм байгаам. Иймээ тиймээ баяр тэмдэглэдэггүй. Эрх биш цагаан сар, наадам, шинэ жил бол хийнээ хийнэ. 

Валентины баяр гээд л гадуур яриад байнаа даа. Би бол огтоос тоодоггүй. Тэгээд ч энэ бол уламжлалт биш залуухан баяр. Тэгж ярих юм бол баяр ч биш  /үүнээс цааш ургуулаад бодно биз./

одоо ер нь жаахан жаахан богино бичлэг хийж байдаг юм билүү. 
Миний листэнд байгаа Ганзо - г унших дуртай. Ухаантай зөв юм ярьдаг нөхөр байгаам. 

За за түр бака

Tuesday, January 10, 2012

Smog in Ulaanbaatar, Mongolia (09/Jan/12; 08-09 AM)

Ерөнхий сайд маань Утааг буурч байгаа гэж үзэж байгаа юм байна. Бид ер нь утаа буурч байгааг мэдэхгүй "тэнэг" хүмүүс бололтой шүү. 

Ингээд утаатай Улаанбаатарт тавтай морилно уу

(2011 оны 1 сарын 8ны өглөө 8-9 цагийн хооронд авсан зурагууд. 3-4 р хороололоос 11 хороолол, буцаад 3-4 явах замдаа авсан зургуудыг та бүхэнд танилцуулъя. Зураг дээр дараад томруулж хараарай)


Гандан, зурагтын уулзвар, Тасганы овооны цаана юу байгаа нь харагдахгүй их утаатай байлаа.


Тасганы овоог уруудаад ногоон нуурын тэндэх уулзварт 

Дөлгөөн нуур төвийн хавьд

3-р сургуулийн уулзвар нэвтэрч байна

100 айл

Буцаад 3-р сургуулийн хавид ирэв. Энэ үед гэгээ ороод зураг арай л гайгүй гарч эхэлсэн.

Гэрэл төвийн хойд талаас 100 айл тал руугаа харахад

Тасганы овоо тал руу харахад

Метро центр сүүмэлзэн үзэгдэнэ. 

Тасганы овооноос ногоон нуур талруу

Хороолол тал руу

Хороолол руу орох уулзварт

Манай байрны хажууд


Энд нэг марзан юм байнаа.

Sunday, November 20, 2011

"Хатан хаан"



Миний дуртай хамтлагуудын нэг. Арван жилд байхдаа найзуудтайгаа их сонсдог байлаа. Queen бол үнэндээ агуу доо.

Sunday, October 23, 2011

сансарт аялацгаах уу

хамгийн томоор нь бүтнээр нь үзээрэй.


Sunday, October 16, 2011

"Үхэж үл болно" киноны тухай

нилээн дээр эхэлсэн драфт байна. сэргээгээд тавчихъя гэж бодлоо. 


Саяхан хэрэг болгон ютүбээс энэ киног олж үзсэн юм. Нилээд хэдэн жилийн өмнө сүр дуулиан, хэл ам болж бүтээгдсэн кино шиг санаж байна.  

За шулуухан хэлэхэд нэг их гоё кино болоогүй байнаа. Чингис хаан болон Жамухын дүр бол дэндүү хөгшин байгаа нь шууд анзаарагдаж байна. Үйл явдлыг нь харахад яах аргагүй Тэмүүжиний идэр насны тухай байх юм. Дээр нь хэрэгтэй хэрэггүй уран цэцэн үг урсгаад л, нүүр будалт нь ялгарч харагдаад л, хувцас хунар нь дэндүү шинэдчихсэн ч байх шиг. Дэлхийн талыг эзэлж явсан их хаан гэхэд кинонд гарч байгаа дүрслэл нь дэндүү жул юмаа. Хамгийн чухал ч байж болох Боорчи Зэлмэ нарын дүр тодорч харагдсангүй. Кино яг юу хэлж юу өгүүлэх гээд байгаа нь үнэндээ тодорхойгүй юм. Жүжигчид нь зохиолыг нь уншаад л энэ миний насанд таарахгүй дүр байна гээд шууд л татгалзах хэрэгтэй шд. Олон улсад байтугай Монголд ч амжилт олохооргүй кино. Дэмий л мөнгөний гарз хийсэн байна лээ дээ. 


Манайханы нэг буруу бодол, үзэл байгаад байдаг. Тэр нь юу гэвэл нууц товчооны дагуу үйл явдалтай, түүхэн өгүүлэмжтэй байх гэдэг үзэл. Яахав тийм ч байж болно. Гэхдээ яаж ч бодсон энэ бол тун өрөөсгөл. Үүнээс болоод зохиол нь тэр хүрээнээсээ хальж гарч чадахгүй байх явдал. Уг кино маань үүний нэг том жишээ. Яахав он дарааллын хэлхээс бол байж болно. Гол нь үйл явдлыг задлах, дэлгэрүүлэх, өрнүүлэх. 


Чингис хааны тухай мундаг кино хийе гэвэл заавал Чингис хааныг өөрийг нь тод томруун дүрслэх шаардлагагүй гэж би боддог юм. Жишээ нь: түүний өрлөгүүдийн тухай маш сайхан зохиомжтойгоор хийж болно. Агуу сайхан фантазтай, гоё, хурц үйл явдалтай хийх хэрэгтэй. Харин уг баатар маань эзэн хаандаа үнэнчээр зүтгэж байгаа нэгэн гэдгийг л харуулахад болох мэт. Тэгвэл Чингис хааны дүр өөрөө тодроод л ирнэ. Минийхээр, нэг тохирох элемэнт бол Зэв жанжин. Өөрийг нь алах гэж байсан хүн шүү дээ. Түүнийгээ ч ил шударга хэлж байдаг. Яг энэ үйл явдал дээр тулгуурлаад л гоё зохиол гарч болмоор санагдаад байдаг юм.


За нэг кино судлаач шиг мундаг шүүмжилчихлээ.  

Tuesday, October 11, 2011

NeoCube



Оюун ухаан хөгжүүлэх, стресс тайлах, мэдлэгээ дээшлүүлэх, цаг нөхцөөх гэх мэт олон талын ашиг тустай эд байх нь.
Нэг ийм юм олж авах юмсан.

Monday, October 3, 2011

Адарсүрэн - Мөрөөдлийн дуу




Үг  
Ая 
Дуучин Адарсүрэн


Мөрөөдлийн дуу


Таанын үнэрт салхи чи

Талын дээгүүр өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Сэвшээ зөөлөн салхи чи
Сэлүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй

Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй

Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очноо гээд
Хайртай түүнд минь дамжуулаарай


Monday, July 11, 2011

Сайхан наадаарай




Д.Пүрэвдорж

Сумын наадам

Суусрын гүйдэлт салхи шанхаар наадан сэрвэлзээд
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу

Дурлал гээч нь намайг бас дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасгаж бас дахин зовоохоор
Дун цагаан шүдээрээ наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хагацалд бас дахин зовоохоор
Хадамд гарсан бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас дахин жаргаахаар
Хүрэн шандан тэрлэгний суман хормойг шүргүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас дахин зовоохоор
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг тэврүүлэв үү

Учрал гээч нь намайг бас дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уушиг цээжний хагацалд бас дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэгийг ядам хуруунд зүүлгүүлэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай минь хөөрхий
Богширон жиргэх мөчиргүй болжмор шувуухай хөөрхий
Болиё гээд болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гээд болохгүй борхон заяа минь хөөрхий

Monday, June 27, 2011

Хөдөө нутаг сайхан

Хэнтий аймгийн Биндэр суманд хэд хонов. Хөдөө сайхан байна лээ. Энэ дууг дуулсаар байгаад л ирлээ. Өөр бас хэдэн дуу дуулсаан гээл үү.







Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх

Хөдөө нутаг сайхан

Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан хөдөө юм аа хө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө

Уулс, үүлс гүнд нь туссан
Усны тунгалаг хөдөө юм аа хө
Урт насалж удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа хө

Цэлмэг тэнгэрийн одод тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа хө

Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө
Хүчин зүтгэж бүл нэммээр
Хүслэнт сайхан нутаг юм аа хө

Monday, May 30, 2011

Famous dance scenes


Dirty dance  киноны бүжиг. Даанч видео нь орохгүй байна. Линк дээр дараад үзээрэй. 

дараагийн нь шууд шууд үзээд явчина биз.




Миний мэдэх киноны бүжигүүд гэвэл энэ байна. нэмэх юм байвал сэтгэгдэл дээр оруулаарай.