Tuesday, November 10, 2009

Nokia Цэнэглэгчээ татаж байна.





Nokia компани энэ сараас эхлэн зарим төрлийн цэнэглэгчүүдийг эргүүлэн татах болжээ. Учир нь Хятадын BYD компанид үйлдвэрлэгдсэн эдгээр цэнэглэгчийн тогонд залгах үед дотоод эд ангиуд нь хоорондоо мааслан эвдэрч, тог цохиж магадгүй байгааг илрүүлсэн байна.

• AC-3U болон AC-3E, загварын 2009 оны 6 сарын 15-наас 2009 оны 8 сарын хооронд үйлдвэрлэгдсэн
• AC-4U, загварын 2009 оны 4 сарын 13-наас 2009 оны 10 сарын 25-ны хооронд үйлдвэрлэгдсэн цэнэглэгчүүдээ эргүүлэн татахаар болсон байна.

Эдгээр цэнэглэгчийг тусд нь болон иж бүрдлээр нь худалдаанд гаргасан юм байна. Эдгээрийг худалдаалсан Nokia борлуулагч цэгүүд үнэ төлбөргүй сольж өгнө гэнэ.

Мөн эндээс шууд шалгаж үзэж болох юм байна. Хэрэв асуудалтай бол солиулсан нь дээр шүү.

Би өөрийхөө цэнэглэгчийг шалгасан чинь ашгүй зүгээр байна.
Та ч бас шалгаарай. Яг хэзээ авснаа санахгүй байгаа бол шалгаад үзэхэд гэмгүй л юм байна шүү.

Sunday, November 8, 2009

Монгол Улсын төрийн дуулал

Хүүхдүүдийн дуулсан энэ төрийн дуулал томчуудыхаасаа гоё болсон юм шиг санагдлаа. Томчуудын дуулсан нь хуучин үгээрээ байсан шүү.


Friday, November 6, 2009

Amy Winehouse -ийн дуунаас

Amy Winehouse - "Rehab" Live on David Letterman



amy winehouse back to black live at bbc sessions



Tuesday, October 13, 2009

Сайхан мэдээлэл уншив.

Өнөөдөр энэ мэдээг олж уншаад үнэхээр их баярлав. Монголчуудыг нинжа болгож байгаль орчныг сүйтгэж байгаа алтнаас илүү газар тариалан, мал аж ахуй маань л биднийг хүн шиг амьдрах бололцоог бүрдүүлнэ гэж би боддог. Хүмүүст мөнгө зүгээр тарааж байхыг оронд иймэрхүү үйлдвэрүүдийг орон нутагт байгуулахад бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байвал монгол улс маань тун ч хурдан хөгжинө дөө. тэгээд ч бид хоёр том зах зээлийн дунд байгааг хэлэх үү, экспортонд гаргах асуудлыг засгийн газрын түвшинд гэрээ хэлэцээрээр шийдээд өгвөл ч тун сайн сан. монгол шиг байгалийн цэвэр бүтээгдэхүүнтэй орон ховор өнөө үед зөв бодлогоор дэмжээд өгвөл бид амархан сэргэнэ дээ.
Юутай ч ийм үйлдвэрүүд олноороо баригдаж, монгол хүн бүр аз жаргалтай, эрүүл саруул, завгүй амьдрах болтугай гэж ерөөе.

Хачатуряны алдартай аялгуунаас

Lezginka




Сэлэмт бүжиг


Маскарад

Wednesday, September 30, 2009

Сэтгэлд шингэсэн орос дуунууд



Сая сая улаан сарнай
Энэ дууг мэдэхгүй монгол хүн бараг л байхгүй болов уу. Монгол ч гэлтгүй бусад оронд уг дууны хувилбарыг өөрийн хэл дээр дуулж байхыг би олон удаа сонссон. Энэ чинь орос дуу гэж хэлэхэд итгэхгүй байсан тохиолдол ч гарч байлаа. сайхан дуу шүү. Чингис хаан хамтлагийн дуучин Жаргалсайханы "Эрхүүгийн хавар" дуунд

"Сая сая улаан сарнай" цээжинд минь хоногшсон
Сар жилээр холдох тусам зүүдэнд минь эгшиглэсэн

гэдэг мөр байдаг билээ. Энэ мөрөнд уг дууны тухай хэлж байгаа гэдгийг ойлгоогүй залуус байж магадгүй. ингээд таалан сонсоно уу.



Монголчилбол "Ганцхан чи минь" ч гэмээр юм уу энэ дуу миний сонсох дуртай дуунуудын нэгээ. Киркоров ид мандаж байх үеийнх нь хит дуунуудын нэгэнд орох болов уу. Түүний хоолой үнэхээр агуу. Хоолойн чадалыг нь зориуд анзаараад сонсож үзээрэй. Алла-д зориулж дуулсан олон сайхан дуунуудын шилдэгүүдэд нь орох дуу.




Зөвлөлт Узбекийн Ялла чуулга гэж байв даа. 198... -аад оны үед Монголд ирээд циркэд тоглож байсныг нь санаж байна. Тухайн үедээ өөрийн үндэсний дуугаа орчин үеийн хөгжимтэй хослуулан амжилтанд хүрч байсан болов уу гэж одоо боддогийн. Энэ дууны нэрийг монголчилбол Гурван худаг гэсэн үг гэсэн. Даяар Монгол сайт дээр Саруул-Эрдэнэ авхайн бичсэн нэгэн нийтлэлд тодорхой сайхан тайлбарласан байгаа. Энэ хамтлагийн дуулсан өөр олон сайхан дуу бий.


""
Энэ дууг зүгээр л сонсох дуртай. Үүх түүхийг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан "Ну погоди" дээр гуйвуулж дуулдагийг нь санаж байна.



Францын дуучин Marie Laforet гэдэг дуучны дуулсан Manchester et Liverpool гэдэг дууны орос хувилбар. Старые песни о главном 3 цомогт орсон дуу. Манайхан оросын цаг агаарын мэдээний ая гэхэд сайн мэдэх байх.



Энэ дууг сансрын нисэгчид гарааныхаа өмнө дуулдаг гэдэг бичигдээгүй хууль байдаг гэсэн. Пахмутовагийн ая. Түүний зохиосон олон сайхан дуунуудын нэг. Үнэхээр сайхан үг аятай дуу шүү.

Sunday, September 13, 2009

Japanese prank

Энэ японууд нээрээ хүнийг ална шүү.
Нэг хүнийг чадахын тулд хичнээн олон операци зохион байгуулж байнаа. Барилгын шал, тайз, машины суудлыг хүртэл янзалсан байна шүү. Гишгэж яваа газраа цөмрөнө гэж хэн санах вэ дээ. хэхэ. За тэгээд сайхан инээгээрэй. хүний мууд дурлаж байгаа юм биш шүү.



Friday, September 4, 2009

Sunday, August 16, 2009

comment about comments

бичлэг оруулсангүй нилээд удлаа. Энэ хооронд хүүтэй болсон гэж байгаа. за тэр ч яахав, гол асуудалдаа оръё. элдэв сайтуудын сэтгэгдэлийг хараад байхнээ монголын залуус маань үнэхээр ухамсаргүй, хүмүүжилгүй болж байгаа нь харагдаж байна. элдэвээр муулж буруутгаж харааж доромжилж байж ханамж авдаг юм уу гэмээр. над шиг юм бичиж чадахгүй хүнд ганц үгээр твитер гээч юманд нь бичсэн нь дээр юм шиг санагдаад байх боллоо. бүртгүүлээд хаягаа энд үлдээнээ. дараа нь намайг дагаарай. Нээрээ твитерийг зохиосон гарууд над шиг хүнд зориулсан байж магад. ингээд л бичиж чадахгүй байгаам даа. хамгийн гол хэлэх гэсэн санаа нь: сэтгэгдэлүүдээс харахад монголчууд маань, залуус маань ухамсар муутай л болоод байгаа юм уу даа л гэж хэлэх гэсэн юм. интернэт хэрэглэж байгаа хүмүүсийн ихэнх нь залуус байгаа нь мэдээж.

Friday, July 3, 2009

Hulgain duu






энэ дуу бол сүүлчийн эзэн хаан гэдэг алдартай киноны соундтрак. Татар хамтлагийн Бусдын хайрыг хүндэл гэдэг дуу энэ ая дээр хийгдсэн. Видеог нь хайгаад олсонгүй.


энэ хүний оруулсан бичлэг нь хар сарнай хамтлагийн дуулдаг нэг дуу байна. тайлбар дээр нь "Энэхүү дуу нь тэр үеийн алдарт симфони оркестр "Поля моря" гээд хамтлагийн тоглосон аян дээр хийгдсэн дуу байдаг юм, ер нь хүн болгон мэдэх байхаа... " гэсэн байна, тэгэхээр бас л хулгайн дуу болж таарах нь ээ.